sonin.mn
КАИР. /РИА Новости/. Турк улстай залгаа бүх хилийнхээ дагуу хилийн цэргүүдээ байрлуулах шийдвэрийг Иракийн Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч болон Ерөнхий сайд Хайдер аль-Абадигаар удирдуулсан тус улсын Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн уулзалтын үеэр гаргаргасан  байна. Энэ тухай тус улсын Ерөнхий сайдын хэвлэлийн алба мэдээлжээ.  
“Аливаа зөрчлөөс урьдчилан сэргийлж, хамгаалахын тулд Ирак-Туркийн бүх хилийн дагуу хилийн хүчнийг байрлуулах шийдвэрийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргалаа” гэж хэвлэлийн албаны мэдээнд тэмдэглэсэн байна.
Турк улс Иракийн агаарын хилийг зөрчсөн болохыг НҮБ-д нотлохын тулд Гадаад хэргийн яам шаардлагатай бүх арга хэмжээг авна гэж уг баримт бичигт дурджээ. 
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг