sonin.mn
МОСКВА./РИА Новости/. Хятад улс АНУ-тай хийж буй худалдааны хэлэлцээний дараагийн шатанд оролцохоос татгалзаж магадгүй байна. Энэ нь Америкийн тал ээлжит худалдааны татвар ногдуулах мэдэгдэлтэй холбоотой болох тухай “Wall Street Journal” сонинд нөхцөл байдлын талаар мэдээлэлтэй эх сурвалжийн мэдээллийг иш татан бичжээ.
“Хэрэв дахин татвар ногдуулбал Хятадын тал хэлэлцээ хийхгүй байж болно... Толгойд нь буу тулгасан байхад хэлэлцээ хийхгүй” гэж “засгийн газарт өндөр алба хашдаг” эх сурвалж мэдэгдсэн байна. 
Хоёр орны худалдааны маргааны талаарх хэлэлцээний ээлжит шатыг есдүгээр сарын 20-ны өдөр хийх урилгыг АНУ-ын Сангийн сайд Стивен Мнучин БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн шадар сайд Лю Хэд явуулсан тухай “Wall Street Journal” сонин эх сурвалжийнхаа мэдээллийг иш татан урьд нь уламжилсан билээ.
Тус сонинд тэмдэглэж буйгаар, ээлжит хэлэлцээнд Хятадын төлөөлөгчдийг тус улсын Худалдааны сайд Шоувэнь тэргүүлэн оролцох ёстой байсан байна. Харин Лю Хэ дараа нь есдүгээр сарын 27-30-нд  Вашингтонд очих байжээ.
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг