sonin.mn
ВАШИНГТОН. /ТАСС/. Хятад улсаас импортолж буй 200 тэрбум долларын үнэ бүхий бараа бүтээгдэхүүнд 10 хувийн гаалийн татвар ногдуулж буйгаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдлээ. Хэрэв Хятад улс хариу арга хэмжээ авбал нэмж 267 тэрбум долларын үнэ бүхий бүтээгдэхүүнд мөн татвар ногдуулна. Энэ тухай Цагаан ордны хэвлэлийн алба мэдээллээ.
Гаалийн албан татвар ногдуулах шийдвэр есдүгээр сарын 24-нөөс хэрэгжиж эхэлнэ гэдгийг АНУ-ын Ерөнхийлөгч мэдээлсэн байна. Ингэхдээ тэрбээр татварын түвшин жилийн эцэс хүртэл 10 хувьд байх боловч нэгдүгээр сарын 1-нээс 25 хувь хүртэл өснө гэдгийг онцлон тэмдэглэжээ. Хэрэв Хятад улс АНУ-ын фермерүүд эсвэл аж үйлдвэрийн бусад салбарт хариу арга хэмжээ авбал Вашингтон нэмээд 267 тэрбум орчим долларын үнэ бүхий импортын бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулж, гуравдугаар шатны арга хэмжээг нэн даруй эхлүүлэх аж. 
Шударга бус худалдаагаа өөрчлөхийг АНУ хэдэн сарын турш Хятад улсад уриалсан болохыг Цагаан ордны тэргүүн онцлон дурдсан байна. 
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг