sonin.mn
ТОКИО. /ТАСС/. Японы Либерал-Ардчилсан намын дарга бөгөөд тус улсын Ерөнхий сайд Шинзо Абэ өөрийн намын гишүүдийн 56 хувийн дэмжлэгийг хүлээж байгааг Японы “Yomiuri” сониноос явуулсан санал асуулгын дүн харуулжээ. Санал асуулгын дүнг даваа гарагт нийтэлсэн байна. Либерал-Ардчилсан намын даргын сонгууль есдүгээр 20-нд болно.
Судалгааны дүнгээс үзвэл, удахгүй болох намын даргын сонгуульд санал өгөх эрхтэй 405 хүний 207 нь Абэ-г дэмжих төлөвтэй байна. Түүний цорын ганц өрсөлдөгч болох Японы Батлан хамгаалахын сайд асан Шигэру Ишиба намын гишүүдийн ердөө 36 хувийн буюу 405 саналаас 146 нь авахаар байгаа аж. Шинзо Абэ ирэх сонгуульд итгэлтэйгээр ялалт байгуулж, гурав дахь удаагаа Ерөнхий сайдаар сонгогдоно гэдгийг Японы шинжээчид болон ажиглагчид санал нэгтэй хүлээн зөвшөөрч байна.
Хэрэв Абэ Либерал-Ардчилсан намын тэргүүнээр дахин сонгогдвол 2021 он хүртэл Засгийн газрыг тэргүүлэх боломжтой юм. Ингэснээр тэрбээр Японы Засгийн газрыг хамгийн удаан хугацаанд тэргүүлсэн Ерөнхий сайд нарын жагсаалтыг 2019 он гэхэд тэргүүлж, 20 дугаар зууны эхэнд гурван ч удаа Ерөнхий сайдаар сонгогдож, 2886 хоног Ерөнхий сайд байсан Таро Кацурагийн /1848-1913 он/ дээд амжилтыг эвдэх аж.
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг