sonin.mn
ВАШИНГТОН./РИА Новости/. Пакистан улс 2019 оны хоёрдугаар сард Орос, АНУ, Хятад болон бусад хэд хэдэн оронтой хамтран тэнгисийн цэргийн сургуулилтыг Карачи боомт хотод хийнэ. Энэ тухай Америкийн нийслэл Вашингтон хотноо айлчилж буй Пакистаны Тэнгисийн цэргийн хүчний адмирал Зафар Махмуд Аббас мэдээлжээ. 
Түүний мэдээлснээр, Пакистан улс “2019 оны хоёрдугаар сард олон оронтой хамтран сургуулилт хийнэ”. 
“Хамтарсан сургуулилтад Америк, Орос, Хятадын Тэнгисийн цэргийн хүчин оролцоно. Карачи боомт хотод болох уг сургуулилт дөрөв хоног үргэлжилнэ” гэж тэрбээр хэлсэн байна. 
Пакистан улс ийм сургуулилтыг хоёр жилд нэг удаа хийдэг аж. Хамгийн сүүлд 2017 онд хийсэн сургуулилтад АНУ, ОХУ, Хятад зэрэг 35 орон оролцжээ. Ирэх онд 50 орны Тэнгисийн цэргийн хүчнийг оролцуулахаар төлөвлөж байгаа аж. 
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг