sonin.mn
ТОКИО. /NHK/. АНУ-ын Засгийн газраас БНХАУ-ын бараа бүтээгдэхүүнд дахин татвар ногдуулах арга хэмжээ нь БНХАУ-д бизнес эрхэлж буй Японы компаниудад хүндхэн нөлөөлөх төлөвтэй байна.
Японы Гадаад хэргийн яамны мэдээлснээр, дэлхийн хоёр дахь том эдийн засагтай БНХАУ-д Японы 32 мянга орчим аж ахуйн нэгж автомашин болон цахилгаан барааны үйлдвэрлэл зэрэг олон салбарт үйл ажиллагаа явуулж байгаа ажээ.
Тухайн аж ахуйн нэгжүүд нь зардал харьцангуй багатай учир БНХАУ-д үйлдвэрлэл явуулж, бараа бүтээгдэхүүнээ АНУ руу экспортолдог байна. Үүнтэй холбоотойгоор АНУ-ын зүгээс ирэх долоо хоногт авах татварын арга хэмжээнд Японы компаниуд ихээхэн өртөх төлөвтэй байгаа юм.
АНУ-аас өмнө нь БНХАУ-ын бараа бүтээгдэхүүнд ногдуулсан татвартай холбогдуулан тус улсад үйл ажиллагаа явуулж буй Японы компаниуд АНУ руу хийх экспортоо бууруулсан байна.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: Монцамэ агентлаг