sonin.mn
ВАШИНГТОН./РИА Новости/. АНУ-тай тааруу харилцаатай байгаа хэдий ч Хятад улс Америкийн засгийн газрын өрийн бичигт оруулдаг хөрөнгө оруулалтын хэмжээгээр тэргүүлсэн хэвээр байна. Гэхдээ тус улс долдугаар сард АНУ-ын үнэт цаасанд оруулдаг хөрөнгө оруулалтынхаа хэмжээг 7,7 тэрбум ам.доллараар бууруулсан бөгөөд одоогоор 1 их наяд 171 тэрбум ам.долларын өрийн бичиг эзэмшиж байгаа тухай АНУ-ын Сангийн яамны шинэ мэдээнд дурджээ.
Хоёрдугаарт, Япон улс орж байгаа бөгөөд тус улс эсрэгээрээ АНУ-ын үнэт цаасанд оруулж буй хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, АНУ-ын Сангийн яамны үнэт цаасыг 1 их наяд 35 тэрбум ам.доллараар хуримтлуулсан байна.
Жагсаалтын гуравдугаарт, Ирланд орсон бөгөөд тус улс 300 тэрбум ам.долларын хөрөнгө оруулжээ. Энэ нь зургадугаар сарын эцэстэй харьцуулахад 600 саяар өссөн үзүүлэлт аж.
Долдугаар сарын сүүл гэхэд АНУ-ын Засгийн газрын бондод оруулсан хөрөнгө оруулалт нийтдээ 40 тэрбум ам.доллараар өсч 6 их наяд 251 тэрбум ам.доллар болжээ.
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг