sonin.mn
КУАЛА-ЛУМПУР. /NHK/. Малайзийн ерөнхий сайд асан Нажиб Разакийг эрх мэдлээ урвуулан ашигласан хэргээр дахин баривчилсан тухай тус улсын Авлигатай тэмцэх хорооноос лхагва гарагт мэдээлэв.
Малайзийн Ерөнхий сайдын албыг 9 жил хашсан Н.Разакийг авлигатай холбоотой олон хэрэгт буруутгаж байгаа юм. Тэрбээр 2.6 тэрбум рингит буюу 625 сая ам.долларыг хувийн данс руугаа шилжүүлсэн байсныг Авлигатай тэмцэх хорооны ажилтнууд олж тогтоосон байна. Мөн засгийн газрын сангаас хувьдаа мөнгө шамшигдуулсан хэрэгт сэжиглэж байгаа аж.
Харин Н.Разак дээрх бүх хэргийг үгүйсгэж байгаа бол одоогийн ерөнхий сайд Махатир Мохамад авлигыг үндсээр нь устгахад ихээхэн хувь нэмэр оруулах энэ хэргийг сайтар шалгахыг хүссэн байна.
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг