ПХЕНЬЯН. /ВВС/. Мүн Жэ Ин өчигдөр Пхеньян хотод болсон олон нийтийн наадмын үеэр БНАСАУ-ын ард иргэдэд хандад үг хэлснээрээ тус улсын ард иргэдэд үг хэлсэн БНСУ-ын анхны Ерөнхийлөгч боллоо.
Тэрбээр 7 минутын турш үг хэлэхдээ, “дайны өмнө нэгдмэл байсан шигээ хоёр Солонгос дахин нэгдэх хэрэгтэй” гэж дурджээ.
БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин БНАСАУ-ын нийслэл Пхеньян хотод гурван өдрийн айлчлал хийж, тус улсын удирдагч Ким Жөн Унтай чухал ач холбогдол бүхий хэлэлцээр байгуулсан юм.
Энэхүү олон нийтийн наадам нь БНАСАУ-ын суртал ухуулгын шинжтэй хамгийн том арга хэмжээнүүдийн нэг байсан юм. БНАСАУ-ын түүх, домгийг илтгэн харуулсан уран сайхны бүжиг, гимнастикийн үзүүлбэрүүдээс бүрдэх энэ наадамд хэдэн арван мянган хүн оролцжээ.
Пхеньян хот дахь “Тавдугаар сарын өдөр” цэнгэлдэх хүрээлэнд хоёр улсын төрийн тэргүүн нарыг орж ирэхэд тэнд цугласан 150 мянга гаруй иргэн босч зогсон алга ташиж, хүндэтгэлтэйгээр хүлээн авсан байна.
Бид 70 жилийн турш үргэлжилж байгаа дайсагналыг дуусгаж, дахин нэгдэхийн тулд эв найрамдлын замналдаа орох ёстой гэж тэрбээр үгэндээ дурдав.
Мөн тэрбээр Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах асуудлыг хөндөн, цөмийн зэвсгээс бүрэн ангижрахыг уриалсан байна.
Д.Нямтулга
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
negdeh boltugai
Болждээ.
ЯНЭГДЭЭД ХЭРЭГГҮЙ ДЭЭ. НАЙРСАГ 2 УЛС Л БАЙНА.
ene 2 negdbel mon ch xuchirxeg uls garna daa manai 30000 irgen gertee irj dee
bid ch obormongoltoigoo negdeed avakh yumsan
АНУ цөмийн зэвсгээрээ дэлхийн 2 хотыг газрын хөрснөөс арчиж 240000 гаруй энгийн иргэдийг алж устгаж дэлхийг аймшит живүүлчихээд одоо болохоор түүнд нь хариу барах зэвсэгтэй орон байж болохгүй гэж хуцаж суудаг АНУ-г яалтай билээ.хэлсэн үгийг нь дагаж далбаганадаг улс төрч нэртэй навсганууруудыг яалтай билээ. даан ч эзэн чингэс шиг хойд солонгосын цодгор хүү шиг эх орон ард түмнээ эн тэргүүнд тавьж түүний явах хүн манай улс төрч гэж хөөргөнтдөг новшнуудад алгадаа
Их гүрнүүдийн хатгалгаар салж сарнисан нэг үндэстэн нэгдэн нийлэх нь зайлшгүй чухал. Урд, хойд болгон салгасан Солонгос нэгдвэл, ар, өвөр болгон хувуусан Монгол нэгдэхэд үлгэр жишээ болно.
Их гүрнүүдийн хатгалгаар салж сарнисан нэг үндэстэн нэгдэн нийлэх нь зайлшгүй чухал. Урд, хойд болгон салгасан Солонгос нэгдвэл, ар, өвөр болгон хуваасан Монгол нэгдэхэд үлгэр жишээ болно.