sonin.mn
ТРИПОЛИ. /Xinhua/. Ливи дэх сөргөлдөгч талуудын тэмцэл үргэлжилсээр байгаатай холбогдуулан нийслэл Триполи хот дахь орон сууцны хороололд халдлага үйлдэхгүй байхыг Ливид тусламж үзүүлэх НҮБ-ын төлөөлөгчийн газраас пүрэв гарагт анхааруулав.
Мөн гал зогсоох тухай заавал биелүүлэх хэлэлцээрт гарын үсэг зурсныг нь сөргөлдөгч талуудад сануулаад, энгийн иргэдэд аюул занал учруулах нь олон улсын хүмүүнлэгийн хуулийн дагуу хориотой байдгийг цохон тэмдэглэсэн байна.
НҮБ-ын дэмжлэгийг хүлээж буй засгийн газрын хүчин болон Тархуна хот дахь “Долдугаар Бригад” цэргийн хүчин нь НҮБ-ын зуучилсан гал зогсоох хэлэлцээрийг үл харгалзан Триполи хотын өмнөд хэсэгт уршигт мөргөлдөөнөө үргэлжлүүлсээр байгаа юм.
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг