БЭЭЖИН./РИА Новости/. Хятадын Төрийн эрчим хүчний удирдах газрын дарга, Шинэчлэл, хөгжлийн улсын хороооны орлогч дарга Нур Бекриг тус улсын Коммунист намын Авлигатай тэмцэх гол байгууллага шалгаж эхэлжээ.
“Хятадын Шинэчлэл, хөгжлийн улсын хорооны орлогч дарга, Төрийн эрчим хүчний удирдах газрын дарга Нур Бекриг намын сахилга батыг ноцтой зөрчсөн хэрэгт сэжиглэж байгаа бөгөөд түүнийг шалгаж эхэлсэн” гэж тус улсын Коммунист намын Сахилга батыг хянан шалгах төв хорооны цахим хуудсанд нийтэлсэн мэдээлэлд дурдсан байна.
Үүнээс өөр тодорхой мэдээлэл өгөөгүй байна. “Намын сахилга батыг ноцтой зөрчсөн тохиолдолд” Хятадад авлигын хэргээр шалгадаг.
Сахилга батыг хянан шалгах төв хороо нь авлигатай тэмцэх зорилгоор байгуулсан Хятадын Коммунист намын гол байгууллагуудын нэг юм. Тус хороо нь нам доторх шалгалтыг явуулсны дараа хэргийг нь хууль сахиулах байгууллагад шилжүүлэх шийдвэр гаргадаг байна.
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг