sonin.mn
НЬЮ-ЙОРК. /ТАСС/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган нарын хэлэлцээр хэрэгжсэнээр Идлиб дэх 3 сая энгийн оршин суугчийн амийг аврах боломжтой гэж НҮБ-ын Ерөнхий  нарийн бичгийн дарга Антониу Гутерриш хэвлэлийн бага хурал дээр мэдэгджээ.
Сочи хотод болсон яриа хэлэлцээний үеэр хоёр улсын ерөнхийлөгч ирэх сарын 15-нд Сирийн Идлиб мужид Сирийн засгийн газрын цэргүүд болон зэвсэгт хүчнийнхийг тусгаарлаж буй залгаа шугамын дагуу цэрэггүй бүс байгуулахаар тохиролцсон юм. Идлиб бол хууль бус зэвсэгт бүлэглэлийн гарт байгаа Сирийн цорын ганц, томоохон бүс нутаг юм. 
 
Э.Аянзаяа 
Эх сурвалж: Монцамэ агентлаг