sonin.mn
ТОКИО./РИА Новости/. Японы Ерөнхий сайд Шинзо Абэ есдүгээр сарын 23-27-нд АНУ-д айлчлах үеэрээ тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамптай хэлэлцээ хийж, НҮБ-ын Ерөнхий Ассамблейд /ЕА/ үг хэлнэ гэж Японы Засгийн газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ёшихидэ Суга баасан гарагт болсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ.
“Ерөнхий сайд Шинзо Абэ есдүгээр 23-27-нд АНУ-ын Нью-Йорк хотод айлчилж, НҮБ-ын ЕА-н 73 дугаар чуулганд оролцоно. Тэрбээр есдүгээр сарын 25-нд үг хэлнэ” гэж Суга хэлсэн байна.
Японы Засгийн газрын ерөнхий нарийн бичгийн дарга мөн “Абэ ням гарагт Америкийн Ерөнхийлөгч Дональд Трамптай оройн зоог барина” гэдгийг мэдээлжээ.
“Япон болон АНУ-ын тэргүүн нарын оролцоотой хийх дээд хэмжээний уулзалтыг есдүгээр сарын 26-нд хийхээр төлөвлөсөн” гэж тэрбээр нэмж хэлсэн байна.
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг