Төрийн албаны удирдах ажилтны улсын зөвлөгөөн Төрийн ордонд болж байна. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх зөвлөгөөнд оролцогчдод илгээлт хүргүүллээ.
Төрийн албаны удирдах ажилтны улсын зөвлөгөөний оролцогч Та бүхэндээ Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, дэмжлэг үзүүлсэн НҮБ-ын суурин төлөөлөгч, хамтран ажилласан төрийн байгууллага, албан хаагчдад талархал илэрхийлье.
Манай улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж бүрт, Засгийн газар болон төрийн албаны бүх шатанд сахилга хариуцлагыг өндөржүүлж, төрийн албаны шинэ хуулийг чанд мөрдлөг болгох зорилгоор энэхүү зөвлөгөөнийг зохион байгуулж байна.
Төрийн байгууллагын хөшүүн хойрго үйлчилгээ, албан хаагчийн чадваргүй, ёс зүйгүй, хариуцлагагүй байдал иргэдийн тэвчээрийг барж байгааг та бид мэдэрч мэдэж байна. Энэ байдлыг өөрчлөхийг нийгэм шаардаж байна. Энэ бол боломжгүй эсвэл бололцооноос давсан зүйл биш. Харин ч эрүүл, зүй ёсны шаардлага мөн.
Төрд тавих нийгмийн хяналт, шударга ёсны төлөөх иргэдийн шаардлага цаашдаа ч нэмэгдэнэ. Эерэг талаас нь харвал, энэ нь нийгэм эрүүлжиж, төр цэвэршихийн дохио.
Тиймээс манай Засгийн газар эхнээсээ л сахилга хариуцлагыг шаардсан. Бид төрийн албаны шинэ соёл, дэг журмыг тогтоохыг хичээж байна. Удаан жил ужгирсан, бугшсан энэ байдлыг сөрөн зогсоход багагүй бэрхшээл саад учирч байгаа ч байр сууринаасаа бид ухрахгүй хүчин чармайлтаа улам эрчимжүүлэх болно.
Засгийн газрын зорилтыг хэрэгжүүлэх, иргэддээ үйлчлэх үүрэг хүлээсэн бүх шатны удирдах албан тушаалтан Та бүхэн хүчээ нэгтгэн, хүсэл зорилгоо дайчлан ажиллах учиртай. Үүний тулд:
· Төрийн байгууллага, нутаг дэвсгэртээ нэн тэргүүнд хууль, журам хэрэгждэг байх дэг ёс, соёлыг тогтоо. Үүнийг өөрсдөөсөө эхэл, иргэдэд үлгэрлэ.
· Байгууллагын ажилтнуудаас эхлээд иргэдийнхээ зовлон жаргалыг сонсож мэдэрч, амьдрал дунд орж, тэдэнтэйгээ асуудлаа ярилц, гарц шийдлээ тодорхойл, иргэдийнхээ итгэлийг олж ав.
· Асуудлаа шийд гэхээр агентлаг байгуулъя, орон тоо нэмье, мөнгө байхгүй гэх хэвшмэл сэтгэлгээнээсээ сал, орон нутаг, салбартаа байгаа нөөцөө бүрэн ашигла, бүтээлч сэтгэлгээ, бизнес овсгоогоор ханд, гэхдээ хууль зөрчиж болохгүй. боломж заавал олдоно.
· Бүх шатны төсвийн тэвчиж болох бүх зардлыг тана, төсвийг гол зорилтдоо үр ашигтай хуваарил, төсвийн сахилгыг чанд баримтал.
· Эрх мэдэл, албан тушаалаа бүү худалд, авлига ашиг сонирхлын зөрчлөөс ангид бай. Зохисгүй зүйлд нэр холбогдсон хэн ч бай албан тушаалаа өгөхөд бэлэн бай, албан тушаалыг зоосны нүхээр хардаг хүн манай засаг төрд хэрэггүй.
· Төрийн албаны хууль тогтоомжийг хэрэгжүүлж, шинэ хуулийн хэрэгжилтийг хангах сэтгэлзүйн, зохион байгуулалтын бэлтгэл нөхцөлийг бүрдүүл, өөрийн байгууллагадаа буй хууль бус томилгоог бүрэн зогсоо, зөрчлийг энэ онд бүрэн арилга.
· Байгууллагын хүний нөөцөө чадавхжуул, ажил хийх чадвартай, төрд сэтгэлтэй ажилтнаа дэмжиж урамшуул. Хариуцлагагүй, сэтгэлгүй нэгнээс төрийн албыг цэвэршүүл.
Төсөв хөрөнгө шаардахгүй энэ хэдэн алхмыг ажил хэрэг болгоход л улс оронд хариуцлага сахилга сайжирч, бодит үр дүн нь Засгийн газрын эдийн засаг, нийгэм соёлын зорилтууд биеллээ олсон, тэр нь иргэдэд мэдрэгдсэн байдлаар тодорхойлогдоно. Хамгийн товчоор хэлэхэд, гүйцэтгэлийн үр дүнгээр хариуцлага дүгнэгдэнэ.
Нэр төртэй, чин шударга төрийн албан хаагчдынхаа нийгмийн баталгааг өнөөгийнхөөс илт сайжруулж, хууль бус шахалт шаардлагаас хамгаалж, ажиллахаа Засгийн газар амалж байна. Харин Та бүхэн хууль ёсоо дээдэлж, сум орон, байгууллага салбар бүртээ сахилга хариуцлагыг тогтоож, ажлын бодит үр дүнгээр ард иргэдийнхээ итгэлийг олж ажиллахаа амла.
Бидэнд хийж гүйцэтгэснээс их хийх ажил, бас шийдвэрлэх олон асуудал байна. Алгуурлах цаг хугацаа алга. Ард түмэндээ амласан амлалтаас хойш суух эрх байхгүй.
Төрийн жинхэнэ албаны удирдах ажилтан Та бүхэн төрийн сүлдэндээ өргөсөн тангаргаа санаж, улс түмнийхээ төлөө чин сэтгэлээрээ зүтгэнэ гэдэгт би итгэл төгс байна.
Төр төвшин, түмэн олон амгалан байх болтугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ гэжээ.
Сэтгэгдэл0
60 Тэрбумыг мартсануу эвлэрээд явж байгаа юу
Хvрэлсvхээ, тэр Мянганы сорилтын сангийн Монголын хорооны дарга Содонтогос гэдэг тереес терсен тэрбумтан авгайгаа халаачээ!!! Емнvvр чинь ороод ярилцлага егеед байгаа бишvv!!! Эгч дvv нартайгаа дарга нарын доодохыг долоож олон жил хоолоо олж иддэг авилгачин гэр бvд, ердийн нэг орчуулагчаас еер чадваргvй авгай араар чинь хентреед л яваад байх юм наана чинь.
Хvрэлсvхээ, тэр Мянганы сорилтын сангийн Монголын хорооны дарга Содонтогос гэдэг тереес терсен тэрбумтан авгайгаа халаачээ!!! Емнvvр чинь ороод ярилцлага егеед байгаа бишvv!!! Эгч дvv нартайгаа дарга нарын доодохыг долоож олон жил хоолоо олж иддэг авилгачин гэр бvд, ердийн нэг орчуулагчаас еер чадваргvй авгай араар чинь хентреед л яваад байх юм наана чинь.
бүх бузар булай намбарваны эхлүүлсэн ми-н хөгжүүлсэн 60 тэрбумаас эхтэй энэ асуудлыг нийтээрээ яриад нэг тийш болгоогүй цагт мянган хурал зөвлөгөөн хийгээд нэмэргүй юу ч өөрчлөгдөхгүй
Оркуудын бөөс жанхуу, жанхуугийн шивэртэй оймсонд мансуурсан ухна 2-ын худал хэлэх, хулхидах үйлдэл нь 5 хүрэхгүй алхаад л баригдах юм. Ухныг Цагаан Ордон урьсан гэдэг бол огт худал гэдэг нь ингээд баригдлаа. Цагаан ордон албан ёсоор урьсан юм бол Трамп хүлээж авч уулзаж л таараа. Муу ухнад бол цагаан арьстай л бол хэнтэй ч уулзсан ямар хамаа байхав. Хэзээ мөдгүй огцрох гэж байгаа ухна Америкийг үзээд бөөн баяр. Хэдхэн хоногийн дараа огцрох гэж байгаа амьтан юу болж байгааг, юу болох гэж байгааг мэдэж байгаа юм ч алга!
ХАРАГДААЧ...ХООСОН ШОУ. ХАРАГДААЧ. МЭДРЭЛ ЮМ ЧАЛЧИХ ЮМ ДАА .. ЖААХАН БОДИТ ЮМ ЧАЛЧ ДАА.
Ухнаа чадахгүй байж худлаа улин хуцахаа болио.
Ха ха. Алуурчин Хурцыг Солонгост элчингээр томилж уу?
Neg yum heleh gesen yum. Mongol bol feodal ch niigemd sozializmiin uyed ch toriin albani soyol, deg juram undur tuvshind baisaniig sanuulya. MAN AN MAHN 3 niilj suuliin 20 garui jil toriin albiig yos zui, surtahuungui, ugsen tangaragdaa unench bish, erh bairgch nertei hulgaichuudad uilchildeg heden boosuudeer toriin albiig duurgesen. Ta nar bol Mongoliin toriig todorhoil zasna gej odoo baihgui ee! Duugai yavtsgaa! Ta nar martagdana, tanai urs hulgailsan mungeer ih jargah bh da.
Hurelsuh tanii USA ailchlalt amjilttai bolson ch Turiin Munhag Albatuudaas chin uudej dutuu, dulimag bolson shuu. Turk huniig hulgailj Turk ulsad tushaah gesen asuudal chin USA -iin esreg bodlogo . Ene yavdalaas hoish zuvhun 1 sariin USA -d ochij 2 taliin tom "BODLOGO " yariuulj bui gadaad hariltsaanii albatuud chin yamar SANAATAI uls 've gedgiig dugneerei
Turk USA 2 uls hurtsadmal hariltsaatai bui. Unuudurtuu 3 gol asuudaltai. 1)USA -iin lamiig barivchilsan ; 2) Syria dahi USA -iin tseregt zanalhiilsan ; 3) tohirsnoosoo butsaj orosoos C 400 avsan geh meteer. Unuudurtuu iim as-tai. Tsaash ni uhval ih um bii. Iim baihad medleg chadvar muhus Turk deh Mongol elchin said , hamar dor chin bui diplomat albatuud bolon "busad" ni alivaa ailchlaltiin chin une tseniig unagaad zogsohgui Mongoliig unagan horlono. Erunhiiligchiig hurtel moligdoj chadaj b. Ug ni Jenko chin adlagdan adlagdan, muu sainaaraa duuduulj gadaad hariltsaag "tuvhnuuleh, tseverleh "gej uzej tarj baigaa hun shuu. Ta 2 ene chigleld hamtarch ajillaaaaaaa !
USA manai 3 -dagch tunsh . 2017-4 sard TRUMP-d B.Assadiin tushaalaar himiin (chemical attack) "sarin" gedeg bodis hereglesneer amia aldsan mash olon huuhdiin zurgiig gazar deerees ni uzuulsen. Buh huuhdiin am hamarnaas tsagaan huus tsaharsaniig haraad TRUMP ni Assadiig ustga, busdiig ni ch ustga gej "mad dog " hochtoi batlan hamgaalah/s Mattist tushaahad ni tereer zuvhun "hiazgaarlagdmal " (limited) arga hemjee avsan ni unuudur TOM GAI bolj Idlibiin 3 say (3 million) ard tumniig hiimiin zevsgeer ustgah auyltai bn daa.
Hudlaa shaasan uhna.