МОСКВА. /ТАСС/. АНУ “Ардчилсан холбоо” /АХ/ нам  болон “Ардчилсан Сирийн хүчин” /АСХ/ эвсэлд дэмжлэг үзүүлсээр байна гэж Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган мэдэгджээ.
“Бид Туркийн аюулгүй байдалд шууд заналхийлж буй хүчнийхэнтэй тэмцэх нь чухал. “Ардчилсан холбоо” нам болон “Сирийн ардчилсан хүчин” намуудын хяналтанд байдаг бүс нутгуудыг террористуудаас чөлөөлөхөд ихээхэн ач холбогдол өгнө гэдгээ бид талуудын сонорт нээлттэй хүргэсэн. Цаашид ч хүргэх болно. Харамсалтай нь сүүлийн үед АХ болон АСХ хүчнүүдэд талуудаас нэн ялангуяа АНУ-аас онцгой дэмжлэг үзүүлсээр байгааг бид харж байна. Бүс нутгийн тэнцвэртэй байдал хийгээд ард түмнийх нь амар амгалан байдлыг  алдагдуулж буй иймэрхүү алхмуудыг бид зогсоох хэрэгтэй” хэмээн Т.Эрдоган тэмдэглэжээ.
“Курдын ажилчдын нам”, “Сирийн ардчилсан хүчин”, “Ардчилсан холбоо” зэрэг террорист бүлэглэлүүдтэй Турк улс тэмцэхэд Орос улс дэмжлэг үзүүлнэ гэж найдаж байна" хэмээн тэрбээр нэмж хэлсэн байна. 
 
Э.Аянзаяа 
Эх сурвалж: Монцамэ агентлаг