sonin.mn
ВАШИНГТОН. /ТАСС/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин нар даваа гарагт уулзахдаа АНУ болон БНАСАУ хооронд хийх хоёр дахь дээд хэмжээний уулзалтын өмнө цаашид хэрэгжүүлэх алхамуудыг зохицуулахаар тохиролцож, мөн хориг аргах хэмжээ авах замаар Пхеньянд дарамт шахалт үзүүлсэн хэвээр байх нь зайлшгүй чухал болохтой санал нэгдсэн байна. Энэ тухай хоёр орны удирдагчдын уулзалтын дараа Цагаан ордноос нийтэлсэн хэвлэлийн мэдээлэлд дурджээ.
“Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах нь тус хойгт эдийн засгийн хөгжил цэцэглэлт, аюулгүй амар амгаланд хүрэх цорын ганц арга зам юм гэдгийг Умард Солонгосын эрх баригчдад ойлгуулахын тулд одоо хэрэгжиж байгаа хориг арга хэмжээг цаашид эрчимтэй чангатгах нь чухал гэдэгтэй хоёр орны удирдагчид санал нэгдлээ” гэж уг мэдээлэлд цохон тэмдэглэсэн байна. Ерөнхийлөгч Трамп мөн “Умард Солонгосыг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулж, эцсийн үр дүнд хүрэхийн тулд хийх ажил маш их байгааг” онцлон тэмдэглэжээ.
“Хоёр орны удирдагчид мөн Америкийн Ерөнхийлөгч Дональд Трамп болон БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жөн Ун нарын хоёр дахь уулзалтын төлөвлөгөөний талаар хэлэлцэж, цаашдын алхамуудаа зохицуулахаар тохиролцлоо” гэж Цагаан ордны хэвлэлийн алба мэдээлсэн байна.
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг