sonin.mn
НҮБ. /Xinhua/. Өмнөд Африкийн Ерөнхийлөгч асан Нельсон Манделагийн мэндэлсний 100 жилийн ойг тохиолдуулан түүний хөшөөг НҮБ-ын төв байранд байрлуулж, даваа гарагт олон нийтэд танилцуулсан байна.
“Нельсон Мандела нь энх тайванч, энэрэнгүй хийгээд нигүүлсэнгүй, нэр төрөө эрхэмлэн дээдэлдэг зэрэг НҮБ-ын эрхэм зарчмуудыг өөртөө цогцлоосон эрхэм байсан юм” гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш уг хөшөөний нээлтийн ёслолын үеэр онцлон тэмдэглэсэн байна.
Даваа гарагт болсон энх тайвны “Мандала” дээд хэмжээний уулзалтын үеэр даян дэлхийд энх тайвныг цогцлоох үүргээ биелүүлэх, мөргөлдөөнөөс урьдчилан сэргийлэх, сөргөлдөөнийг зохицуулах, энх тайвныг цогцлоох, түүнийг түгээн дэлгэрүүлэх хийгээд хүний эрхийг хамгаалах зэрэг асуудлыг дэлхийн улс орнуудын удирдагчид хэлэлцжээ.
НҮБ-ын гишүүн орнууд Н.Манделагийн мэндэлсний 100 жилийн ойг тохиолдуулан хуралдах шийдвэрийг 2017 оны 12 дугаар сард гаргасан ажээ.
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг