sonin.mn
ВАШИНГТОН. /Sputnik/. “Лалын улс” бүлэглэлийг устгасны дараа ч гэсэн АНУ-ын цэргүүд Сирид үлдэж, тус улсын хүчнийг сургана гэж АНУ-ын Батлан хамгаалахын сайд Жеймс Маттис мэдэгджээ.
“Лалын улс” бүлэглэлийн үлдэгдлүүдийг устгасны дараа тус бүлэглэлийг эргэн ирэхээс урьдчилан сэргийлэх аюулгүй байдлын элементүүдийг Сирид бий болгох нь бидний эрхэм зорилго байх болно гэж тэрбээр өчигдөр мэдэгдлээ.
Харин Жон Болтон өчигдөр өглөө НҮБ-ын Ерөнхий Ассамблейд үг хэлэхдээ, Ираны босогчид Сириэс гарах хүртэл АНУ-ын цэргүүд Сирид байрлах болно гэж мэдэгдсэн юм.
Сири дэх АНУ-ын бодлогын талаархи Жон Болтон болон Жеймс Маттис нарын мэдэгдэл өөр өөр байсан хэдий ч Жеймс Маттис энэ талаар тайлбар хийхдээ, Сирийн асуудалд Жон Болтон бид хоёр санал нэг байгаа гэж онцлон тэмдэглээд, "Сирийн мөргөлдөөнд Иран оролцож байгаа нь бас нэгэн асуудал болоод байгаа бөгөөд үүнийг бид зохицуулах ёстой. Учир нь Сирийн хаана тогтворгүй байдал үүсч байна тэнд Иран байж байдаг" гэж мэдэгджээ.
Мөн тэрбээр, Ойрхи Дорнодод үүсч буй асуудал болгонд Иран оролцож байна гэж хэлэв.
 
 
Д.Нямтулга 
Эх сурвалж: Монцамэ агентлаг