sonin.mn
ТОКИО. /NHK/. Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэгийн БНХАУ-д удахгүй хийх айлчлалд бэлтгэхээр Японы үндэсний аюулгүй байдлын зөвлөх Шотаро Ячи мягмар гарагт Хятад улсыг зорино гэж телевизийн “NHK” суваг мэдээлэв.
Японы үндэсний аюулгүй байдлын нарийн бичгийн дарга нарын газрын тэргүүн Ш.Ячи Хятадын Коммунист намын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, гадаад харилцааны асуудал эрхэлсэн өндөр албан тушаалтан Ян Жиэчитэй яриа хэлэлцээ хийх юм байна.
Энэ сарын эхээр ОХУ-ын Владивосток хотноо болсон Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр БНХАУ-ын дарга Си Жиньпин болон Японы Ерөнхий сайд Шинзо Абэ нар харилцан айлчлал хийхээр тохиролцсон бөгөөд Ш.Абэ ирэх сард БНХАУ-д айлчлах ажээ.
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг