БЭЭЖИН. /РИА Новости/. Хятад болон Оросын эдийн засаг харилцан бие биенээ сайн нөхдөгийн ачаар аливаа саад бэрхшээл, хүндрэлийг хамтдаа даван туулах чадвартай гэж сайд нарын түвшинд хийж буй олон улсын худалдааны хэлэлцээнд оролцож байгаа Хятадын төлөөлөгчдийн тэргүүн Фу Зыин мэдэгджээ.
“Орос, Хятадын эдийн засаг маш өндөр түвшинд харилцан бие биенээ нөхдөг. Хоёр орны удирдагчдын оролцоотойгоор янз бүрийн саад бэрхшээл, хүндрэлүүдийг бид заавал туулж чадна гэж бодож байна” хэмээн тэрбээр хэвлэлийн хурлын үеэр түүнд тавьсан БРИКС болон ШХАБ-ын хүрээнд явуулж буй эдийн засгийн хамтын ажиллагаагаар дамжуулан Америкийн тавьж буй худалдааны янз бүрийн хориг хязгаарлалтаас учирсан хохирлыг Хятад улс нөхөж чадах уу? гэдэг асуултад хариулахдаа мэдэгджээ.
Хятадын хэдэн зуун нэр төрлийн барааны импортод АНУ хязгаарлалт тогтоож, Бээжин хариуд нь гаалийн татвараа өсгөснөөр хоёр орны хооронд худалдааны дайн эхэлсэн билээ. 
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг