sonin.mn
ВЛАДИВОСТОК. /РИА Новости/. АНУ-ын эдийн засгийн хориг арга хэмжээг цуцлахын тулд олон улсын эрх зүйн шинэ систем бий болгох хэрэгтэй гэж Умард Солонгосын Төв шүүхийн орлогч дарга У Сан Чоль Владивосток хотод болж буй Олон улсын хууль эрх зүйн чуулга уулзалтын үеэр мэдэгджээ.
“АНУ-ын эдийн засгийн хориг арга хэмжээг цуцлах нь Ази Номхон далайн бүс нутгийн орнуудыг хөгжилд хийгээд Солонгосын хойг дахь энх тайван, тогтвортой байдлыг  хангахад эерэгээр нөлөөлнө. АНУ-ын авч хэрэгжүүлж буй хориг арга хэмжээ нь хүч хэрэглэх арга хэрэгсэл бөгөөд нийгэм эдийн засгийн хөгжилд саад учруулж байна” гэж тэрбээр хэлжээ.
 
Э.Аянзаяа  
Эх сурвалж: Монцамэ агентлаг