НЬЮ-ЙОРК. /ТАСС/. Ираны эрх баригчид Палестины ХАМАС хөдөлгөөн болон “Лалын жихад” бүлэглэлийг жил бүр 100 сая орчим ам.доллараар санхүүжүүлж байна.
Энэ тухай АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга, Майкл Помпео “Ираны цөмийн эсрэг холбоо” ашгийн бус байгууллагын хуралд үг хэлэхдээ мэдэгджээ.
Иран улс бол терроризмын гол ивээн тэтгэгчдийн нэг гэж АНУ-ын эрх баригчид урьд нь удаа дараа мэдэгдэж байсан бөгөөд тус улсад хориг арга хэмжээ авсан билээ.
Ираны цөмийн хөтөлбөрийг хязгаарласан “Үйл ажиллагааны хамтарсан цогц төлөвлөгөө” гэрээнээс Вашингтон гарч буйг Америкийн Ерөнхийлөгч Дональд Трамп тавдугаар сард мэдэгдсэн билээ.
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг