МАДРИД. /BBC/. Францын Ерөнхий сайд асан Мануэль Валлс Испанийн зүүн хойд нутгийн Барселона хотын даргын сонгуульд нэр дэвшихээр болсон тухай телевизийн “BBC” суваг лхагва гарагт мэдээлэв.
М.Валлс нь Франц болон Испанийн давхар иргэншилтэй бөгөөд түүний эцэг эх Барселона хотын Каталан сууринд амарч байх үед тэрбээр төрсөн ажээ. Өдгөө 56 настай М.Валлс нь 2014-2016 онд Францын Ерөнхий сайдын албыг хашиж байсан ба одоо Испанийн хоёр дахь том хотын даргын суудлын төлөө өрсөлдөхөөр болсон байна.
Хотын даргын сонгууль ирэх оны тавдугаар сарын 29-нд болох бөгөөд түүнтэй Барселона хотын одоогийн дарга Ада Колау тэргүүтэй нэр дэвшигчид өрсөлдөх юм.
 
Э.Хулан 
Эх сурвалж: Монцамэ агентлаг