sonin.mn
НЬЮ-ЙОРК. /ТАСС/. АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний /ТЦХ/ командлал Хятадад урьдаас анхааруулга болгож цэргийн сүр хүчээ харуулахаар сүрт жагсаал зохион байгуулах тухай саналыг Номхон далайн флотод бэлтгэжээ.
Ийм сургуулилтын бүс нь ОХУ-ын усан нутаг дэвсгэрийн хилтэй нийлж магадгүй гэж телевизийн “CNN” компани Пентагон дахь эх сурвалжийнхаа мэдээллийг иш татан уламжилжээ.
“CNN” агентлагийн мэдээлснээр, АНУ-ын ТЦХ-ий Номхон далайн флотын командлалд цуврал ажиллагаа эсвэл сургуулилтыг арваннэгдүгээр сарын нэг долоо хоногийг сонгож явуулахыг санал болгосон байна. Үүний гол зорилго нь болзошгүй дайсантай тулгарахад АНУ бэлэн гэдгийг харуулах юм. Гэхдээ америкчууд Хятадын талтай мөргөлдөх гээгүй гэдгийг цохон тэмдэглэсэн болохыг “CNN” дурджээ.
Тус агентлагийн эх сурвалжийн нотолж буйгаар, “энд зөвхөн санал”-ын тухай яригдаж байна. Гэхдээ энэ саналыг кодоор нэрлэсэн учир маш нухацтай хэлэлцэж байгаа аж. Цуврал ажиллагааг Номхон далайд Хятадын усан нутаг дэвсгэртэй залгаа бүсэд явуулах бөгөөд мөн Өмнөд Америкийн эрэг хавьд ойртож магадгүй байна. “Хэрэв ажиллагаа явуулах саналыг баталбал явуулах бүсийг Оросын далайн хил хүртэл өргөтгөж магадгүй” гэж “CNN” агентлагийн эх сурвалж батлан хэлжээ.
 
Д.Жаргал 
Эх сурвалж: Монцамэ агентлаг