УИХ-ын чуулганы хурлаар ЗТХ-ийн сайдад Я.Содбаатарыг нэр дэвшүүлж 90,8 хувийн саналаар дэмжсэн. Тэрээр УИХ-ын чуулганы хурлын дараа ЗТХЯ-нд ирж ажлаа хүлээж авлаа. ЗТХ-ийн сайдын ажлыг хүлээлцэхээр ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, МУ-ын Шадар сайд, ЗТХ-ийн сайдыг түр орлон гүйцэтгэгч Ө.Энхтүвшин нар ирсэн юм.
МУ-ын Шадар сайд, ЗТХ-ийн сайдын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ө.Энхтүвшин салбарын удирдлагууд, яамны хамт олонд Я.Содбаатар сайдыг танилцуулаад ЗТХ-ийн сайдаар туршлагатай, чадварлаг хүн томилогдож байгаад талархаж байгаагаа илэрхийллээ. Тэрээр салбарын хууль эрх зүйн хувьд шийдэх тулгамдсан асуудлууд нэлээд цэгцэрсэн гэж үзэж байна. Ойрын үед хийгдэх гол ажил маань 2019 оны төсөв, 2018 оны гүйцэтгэл үр дүнгийн ажлууд байгаа. Салбарынхаа хамт олонтой гар сэтгэл нийлж улс орны болон салбарын өмнө тулгамдсан олон ажлыг бүтээлчээр хэрэгжүүлнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Салбарын хамт олон маань шинэ сайдыгаа дэмжиж гар нийлэн хамтран ажилаарай хэмээн Я.Содбаатар сайдад амжилт хүсэж баяр хүргэлээ.
ЗТХ-ийн дэд сайд Л.Халтар яамны газар, хэлтсийн дарга нар болон харьяа газрын дарга нарыг танилцуулж шинэ сайддаа амжилт хүслээ. Мөн өнгөрсөн хугацаанд ЗТХ-ийн сайдын үүргийг түр орлон гүйцэтгэж байсан Шадар сайд Ө.Энхтүвшинд хамт олныхоо өмнөөс талархал илэрхийлж ажилд нь амжилт хүссэн юм.
ЗТХ-ийн сайд Я.Содбаатар тамга тэмдэг, салбарын бодлогын бичиг баримт, 2019 оны төсвийн задаргаа бүхий хавтаст материалыг хүлээж авсаныхаа дараа салбарын удирдлагуудад хандан ”ЗТХЯ-ны хувьд салбарын хүрээнд шийдлээ хүлээсэн ойрын болон хэтийн олон ажлууд бий. Хоёр жил хүрэхгүй хугацааны дараа энэ Засгийн газар, МАН хийж хэрэгжүүлсэн ажлынхаа дүнг тавиулна. Тиймээс өнгөрсөн хугацаанд хийж амжаагүй ажлуудаа амжуулах, тавьсан зорилт амлалтаа биелүүлэх, мөн салбарын бодлогын асуудлуудыг залгамж халаатай үргэлжлүүлэхэд гол бодлогоо болгож ажиллана. Та бүхнийг салбарын мэргэжилтнүүд, удирдлагуудын хувьд хийж хэрэгжүүлж буй ажлууддаа эзэн нь болж хамтарч ажиллахыг хүсье” хэмээн хэллээ.
УИХ-ын гишүүн, ЗТХ-ийн сайд Янгугийн Содбаатарын товч танилцуулга:
1992 онд Өвөрхангай аймгийн Хархорин сумын 10 жилийн 1 дүгээр дунд сургууль
1997 онд Улаанбаатар их сургууль Физикч-инженер мэргэжлээр
2004 онд Удирдлагын академи тус тус төгссөн.
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
1997-1999 онд ШУА-ийн харъяа Дулааны техник, үйлдвэрийн экологийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан
1999-2005 онд Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбоонд нарийн бичгийн дарга, ерөнхий нарийн бичгийн дарга
2005-2006 онд Үйлдвэр худалдааны сайдын зөвлөх
2006-2008 онд Үйлдвэр худалдааны дэд сайд
2009-2010 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга, дарга
2010-2012 онд Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга
2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр
2018 оноос ЗТХ-ийн сайдаар томилогдон ажиллаж байна.
Сэтгэгдэл0
Хөшгийн хөндийг өгсөөд Бөхөгийн голоор дүүрэн карер, хавар эхлээд наадам хүртэл нүдгүй шороон шуурга тавина. Онгоц буух уу?
eerchileed emneheesee dabahgyi gar bna?tegeed yahab dee!!alban ajil yabahaas hois Mongol ylasiin negdsen bodlogod aldaa garch chaasid ireedyi ynendee alga daa!!!2050 onoos ene tor zasagt arai deerdeh bolob yy?...tiim zyrlagiin handlaga haragdah yum!Mongolchyyd yiltei ard tymen ee dee....
Иргэний нисэхийг мэргэжил,боловсролгүй Бямбасүрэн даргатай 60 тэрбумынхан идэж уугаад сүйтгээд дууслаа шүү юу сайдтайгаа хамтарч ажиллах !!! Ажлаас нь халах уу эсвэл хамжих уу Содбаатар сайд аа ???
Иргэний нисэхийг мэргэжил,боловсролгүй Бямбасүрэн даргатай 60 тэрбумынхан идэж уугаад сүйтгээд дууслаа шүү юу сайдтайгаа хамтарч ажиллах !!! Ажлаас нь халах уу эсвэл хамжих уу Содбаатар сайд аа ???
Ж.БАТЭРДЭН ГЭЖ БАЛАГТАЙ АМЬТАНЫ ТАРЬСАН БАЛЧИГ ШАВРААС ЗАМ ТЭЭВРИЙН САЛБАРЫГ ДАРИУ ЦЭВЭРЛЭЖ АВААРАЙ.
Сайдаар тавьчихмаар сэтгүүлч алга уу?
Сайд томилогдох болгонд МАНынхан чадвартай туршлагатай гэж улин хуцацгаадаг.Магтуулсан хүн нь хулгайч дээрэмчин болоод хувирчихдаг
Энэ эрхэм инээмсэглэл цацруулсаар давхар дээлээ өмслөө дөө. Юу бүтээсэн хүн бэ? Бас л баян хүн биз. МАН- д мэргэжлийн инженер олдоогүй юм байхдаа. Намаас ирсэн улс төрч юу хийхийг харах үлдлээ. Яах л болдоо.

янгуг гэж эцэгийнх нь нэр үү
Ашиг сонирхлын зөрчлийн хуулийг зөрчиж Содбаатарыг сайдаар томилжээ. ИНЕГ-ын дарга Бямбасүрэнтэй казиногийн галзуу найзууд одоо яанаа нисэхийн хөрөнгийг нийлээд идэж ууна даа. Бямбасүрэн найздаа сайд болсонд нь гэнэтийн бэлэг барьжээ. Сайдын тамгаа аваад малийж байхад нь хөшигтийн хөндийн шинэ НБ-ын зүүн жигүүр нь бүхэлдээ усан далайд живж,Ноёдуудын залрах ВИП нь будаа болжээ!!! Арга ч үгүйдээ хулхи барилга дээрээс нь Бямбасүрэн мөнгө идэхээс өөрийг мэдэхгүй Мягмарсүрэн мэтийн хүмүүсээ тэнд даргаар томилон шуналын тулам болцгоож байгаа хойно!!!