sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад энэ сарын 10-12-ны өдөр болж буй “Зэрлэг амьтан, ургамлын хууль бус худалдаатай тэмцэх” олон улсын хуралд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар  оролцож байна. Тэрээр Британийн парламентын нийтийн танхимын гишүүн, Монгол Улстай харилцах Худалдааны элч Жулиан Найттай ажлын уулзалт хийв.
Уулзалтаар хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны өнөөгийн түвшин, цаашид энэхүү харилцааг хэрхэн өргөжүүлэн хөгжүүлэх, бүс нутгийн болон олон улсын харилцааны сонирхсон зарим асуудлаар харилцан санал солилцов.
Сайд Д.Цогтбаатар Монгол, Британийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэх, ялангуяа хоёр талын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх нь онцгой ач холбогдол гэдгийг тэмдэглээд, Британи Европын холбооноос гарсны дараа ч Монгол Улсын бараа бүтээгдэхүүнийг тус улсын зах зээлд нэвтрүүлж буй одоогийн Европын холбооны GSP+ зохицуулалтыг хэвээр хадгалж өгөхөд анхаарлаа хандуулахыг хүсэв.
 
Б.Ариунзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг