ТОКИО. /ТАСС/. Японы Засгийн газар гадаад улсад анх удаа цэргийн байнгын бааз байгуулахаар төлөвлөж байна. Уг бааз Жибути улсад Улаан тэнгис рүү орох замд байрлана гэж “Sankei Shimbun” сонинд Японы Батлан хамгаалах яамны эх сурвалжийн мэдээллээс иш татан бичжээ.
Одоогийн байдлаар Жибутид Японы Зэвсэгт хүчний түшиц газар байдаг бөгөөд тус улсын Тэнгисийн цэргийн хүчний эскадрын мина зөөгч хөлөг онгоцууд болон Сомалийн далайн дээрэмчдийн гэнэтийн халдлагыг таслан зогсоох ажиллагаанд оролцдог эргүүлийн хоёр нисэх онгоц ашигладаг байна. Японы эрх баригчид энэ объектыг өргөжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд Жибутигийн эрх баригчдаас 12 орчим га талбайг түрээсэлж, цэргийн хуаран, захиргааны байр болон агуулахууд барихаар төлөвлөжээ.
Sankei Shimbun” сонинд онцлон дурдсанаар, Японы Засгийн газар Жибутид байнгын бааз байгуулахыг Зүүн Азиас Европт хүрэх стратегийн чухал ач холбогдолтой далайн зам болоод байгаа энэ бүсэд оролцоогоо мөн бэхжүүлэхийг оролдож байгаа Хятад улсыг сөрөн зогсох хэрэгслийн хувиар харж байгаа аж.
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
УЛСАА Л БОДОЖ БАЙНАДАГ ЗӨВШДЭЭ.
Монголд цэргийн баазаа байгуулаач
Хятадын эдийн засгийн өсөлт жилээс жилд нэмэгдэж дэлхийд 2-т орох болсон тул Европоос бас Ойрхи Дорнодоос Зүүн болон Зүүн Өмнөд Ази, Австрали далайн орнууд руу явах худалдааны далай, тэнгисийн хамгийн дөт гол чухал зам харилцааг хяналтаасаа алдахгүй, бүс нутагт өөрийн нөлөөгөө алдахгүй улам тэлэхийн тулд ийм алхам хийж байна. Зөв сайн байна. Улс орны удирдагчид алсаа харсан ийм зөв бодлого явуулж байдаг юм байна.Манайхан шиг тулга тойрсон хэрүүл хийдэггүй, ёсзүйтэй байдаггүй.

африкийн цөлийн жибути улс нь 800 000хүнтэй . цэвэр ус ч байхгүй халуун цөлийн улс . тиймдээ ч газар нутгаа АНУ, Франц, хятад , японд түрээслэж тэр мөнгөөрөө амь зуудаг улс шүү дээ