Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тэргүүтэй төлөөлөгчид Белги улсын Брюссель хотноо 2018 оны 10 дугаар сарын 18-19-ний өдрүүдэд болох Ази, Европын дээд түвшний /АСЕМ/ 12 дугаар уулзалт, Швейцарь улсын Женев хотноо 2018 оны 10 дугаар сарын 22-26-ны өдрүүдэд болох Дэлхийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалтад оролцох гэж байна.
“Европ ба Ази: “Дэлхий нийтийн өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхийн төлөөх дэлхий нийтийн түншлэл” сэдвийн доор болох АСЕМ-ын энэ удаагийн Дээд түвшний уулзалтаар тогтвортой хөгжлийг хангах, цаг уурын өөрчлөлтөөс үүдэх асуудлыг даван туулахын тулд хоёр тив хоорондын худалдаа, хөрөнгө оруулалт, уялдаа холбоог өргөжүүлж, нягтруулах асуудлыг хэлэлцэнэ.
Ерөнхийлөгч Х.Баттулга Дээд түвшний уулзалтын нээлт болон нэгдсэн хуралдаануудад манай улсын байр суурийг илэрхийлж, үг хэлэхийн зэрэгцээ Францын Ерөнхийлөгч Э.Макрон, ХБНГУ-ын Холбооны канцлер А.Меркел, Унгарын Ерөнхий сайд В.Орбан, Вьетнамын Ерөнхий сайд Нгуен Суан Фук зэрэг АСЕМ-ын түнш орнуудын төр, засгийн удирдагчид, мөн Европын Холбоо, Европын комиссын удирдлагатай хоёр талын уулзалт хийж харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцохоор төлөвлөж байна.
Женев хотноо болох Дэлхийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалтын үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга “Дэлхийн хөрөнгө оруулалтын чиг хандлагыг өөрчлөгчдийн дээд түвшний уулзалт”, “Дэлхийн удирдагчдын хөрөнгө оруулалтын дээд түвшний уулзалт”, “Хөрөнгө оруулалтын хотхон” зэрэг уулзалт, арга хэмжээнд оролцож Монгол Улсын Засгийн газраас гадаадын хөрөнгө оруулалтын чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, хууль эрх зүйн орчин, эдийн засгийн чухал салбаруудад хөрөнгө оруулалт хийх боломж, нөхцлийн талаар үг хэлнэ.
Ерөнхийлөгч Х.Баттулга мөн үеэр Дэлхийн худалдааны байгууллага, Олон улсын худалдааны төв, Дэлхийн оюуны өмчийн байгууллага, Олон улсын олимпийн хороо зэрэг байгууллагын удирдлагатай уулзалт хийж, эдгээр байгууллагын үйл ажиллагаатай танилцах юм.
Сэтгэгдэл0
Fuck off Russian racist !
Mongoliinhoo tuluu bolhoor demjdeg. Haraal ursgaad manaihan uudluhgui ee
Жанхуу өөрийнхөө ганц чаддаг бөх, зураг 2-оо л хиймээр байх юм. Багадаа өлөн зэлмэн өссөн жанхуу хулгайны амтанд ороод гарахаа байл аа. Өчигдөрхөн гэхэд л Ориг хужаа гаралтай “шалиг уянга”, “балай баатархуйя”, захиалгат ажиллагаагаар мэргэшсэн“босоо хөх монгол” гэх шантаажичдын арми өөрсдийн нууц ноёнтон болох хужаа нарт жигтэхэн хайртай жанхууд "Гацууртын" ордыг" авч өгсөн байна. 70 гаруй тонн алтын нөөцтэй “"Гацууртын" ордыг"”-ыг 35 сая ам доллараар Жанхуу авсан юм чинь одоо ухаж болно! Ноён уулыг ухуулахгүй хэмээн гурван жил эсэргүүцэл болж яваа манай "эх орончид" энэ мэдээнд реакц үзүүлэхгүй байгаа нь эртнээс ийм төлөвлөгөөтэй байсныг яруу тодоор нотлон харуулж байна. Жанхуу дахиад л Монголыг ялж бас яллаллаа!
Сайн яваад ажлаа амжуулаад ирээрэй. Жудо барилдаагүй газар очоод хүмүүс юу ярьж байгааг ойлгохгүй хөмсгөө зангидаж хараад хужаагийн аюул төмөр замаар явдаг танк яриад эхэлж болохгүй шүү.
Сайн яваад ажлаа амжуулаад ирээрэй. Жудо барилдаагүй газар очоод хүмүүс юу ярьж байгааг ойлгохгүй хөмсгөө зангидаж хараад хужаагийн аюул төмөр замаар явдаг танк яриад эхэлж болохгүй шүү.
Дэлхийд Америк дээрэмчид,Хужаа танкны үлгэрээ Оросоор ярьж ялахгүй бол болоо! Үнэндээ бол Орос Женко Хужаа Ми овогт мэтийн Дэлхийн хэл англиар А-гүй юмнуудыг Монголоос гарч Монгол улсын нэр хүндэд халдахад хориг тавих хэрэгтэй.