МОСКВА. /TASS/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Ерөнхий сайд Дмитрий Медведев нар Египетийн Ерөнхийлөгч Абдель Фаттах аль-Сиситэй өнөөдөр уулзана.
Абдель Фаттах аль-Сиси В.Путины урилгаар ОХУ-д гурав хоногийн албан айлчлал хийж байгаа билээ.
ОХУ-ын Засгийн газрын хэвлэлийн албаны мэдээлснээр, Ерөнхий сайд Дмитрий Медведев болон Египетийн Ерөнхийлөгч Абдель Фаттах аль-Сиси нарын хэлэлцээ энэ сарын 16-нд буюу мягмар гарагт эхлэх бөгөөд талууд хамтарсан төслүүдийг хэрэгжүүлэх асуудлыг хэлэлцэх ажээ.
В.Путин болон Абдель Фаттах аль-Сиси нарын уулзалт мягмар гарагийн орой эхэлнэ гэж Кремлийн ордны хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдлээ.
Харин бүрэн хэмжээний яриа хэлэлцээ лхагва гарагт эхэлнэ. Энэ үеэр талууд хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлыг хэлэлцэж, олон улсын байдлын талаар санал бодлоо солилцоно гэж мэдэгдэлд дурдлаа.
Талууд яриа хэлэлцээний дараа хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөсөн байна. 
 
Д.Нямтулга
Эх сурвалж: Монцамэ агентлаг