sonin.mn
ШИНЭ-ДЕЛИ. /Xinhua/. БНХАУ болон Энэтхэгийн төлөөлөгчид Афганистаны дипломатуудыг сургах зорилготой 10 өдрийн хөтөлбөрийг Шинэ-Дели хот дахь Гадаад харилцааны хүрээлэнд хэрэгжүүлж байна.
Хөтөлбөрийн нээлтийн үеэр БНХАУ-аас Энэтхэгт суугаа Элчин сайд Луо Жаохуй Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И-гийн захидлыг уншиж танилцуулжээ.
Уг захидалд, “өнөөдөр энэхүү хөтөлбөрийг эхлүүлж байгаа нь чухал алхам болж байна. Энэ нь БНХАУ-Энэтхэгийн харилцаа хөгжиж байгааг илтгэхийн зэрэгцээ хоёр орны бүс нутгийн асуудалд нягт хамтын ажиллагаатай болохыг харуулж байна. Афганистан бол бүс нутгийн чухал ач холбогдол бүхий орнуудын нэг юм. Афганистаны энх тайван болон тус улсын сэргээн босгох үйл хэргийг БНХАУ, Энэтхэг тууштай дэмждэг. Энэхүү хөтөлбөр нь Афганистанд дэмжлэг үзүүлэх олон улсын хүчин чармайлтын чухал нэг хэсэг бөгөөд БНХАУ-Энэтхэг-Афганистаны хамтын ажиллагааны эхлэлийн цэг юм” гэж бичжээ.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: Монцамэ агентлаг