sonin.mn
РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /Xinhua/. Бразилийн Ерөнхийлөгч Мишель Темер авлига авсан, мөнгө угаасан болон гэмт хэрэг үйлдэх хуйвалдаанд оролцсон зэрэг хэрэгт холбогдсон тухай тус улсын Холбооны цагдаагийн газраас мягмар гарагт мэдээлэв.
Цагдаагийн газрын мэдэгдэлд тэмдэглэснээр, түүнийг хэрэг үйлдсэн гэх хангалттай нотлох баримтууд байгаа бөгөөд ерөнхийлөгчийн эд хөрөнгийг битүүмжлэх хүсэлтийг гаргаад байгаа аж.
М.Темерээс гадна энэ хэрэгт холбоотой 10 хүний дунд түүний охин Маристела болон дотны найз, хурандаа Жоао Баптиста Лима Фильу нар багтаж байгаа ба тэдний хөрөнгийг битүүмжлэх хүсэлтийг мөн гаргасан байна.
Уг хэргийг Улсын ерөнхий прокурорын газарт шилжүүлсэн бөгөөд тус газар нь ерөнхийлөгчтэй холбоотой хэргийг 15 хоногийн дотор шийдэх юм. Хэрэв Прокурорын газраас М.Темерийн хэргийг Дээд шүүх рүү шилжүүлэх шийдвэр гарвал Холбооны Ассамблейгээс түүнд ял ногдуулах ажээ. 
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг