МОСКВА. /Вести/. Аугаа Эх орны дайны жилүүдэд амь үрэгдсэн Зөвлөлтийн цэргүүдийн хөшөөг буулгасны хариуд ОХУ Польшид улс төрийн болон эдийн засгийн хориг арга хэмжээ авч магадгүй байна. Энэ тухай ОХУ-ын Холбооны Зөвлөлийн олон улсын хорооны тэргүүн дэд дарга Владимир Жабаров мэдээлжээ.
Польшийн эрх баригчид нийслэл Варшав хотынх нь Скарышевский цэцэрлэгт хүрээлэнд байдаг Улаан армийн Талархал хөшөөг буулгахаар төлөвлөж буйгаа урьд нь мэдэгдсэн байна.
Зөвлөлтийн цэргүүдийн хөшөөг буулгахыг өөхшүүлэн дэмжсэн улс төрийн иймэрхүү үйлдлийн эсрэг Москва хориг арга хэмжээ авч болзошгүй гэж Владимир Жабаров онцлон хэлжээ. “Эдийн засгийн шинж чанартай алхамуудыг авахын өмнө улс оронд хохирол учруулахгүйн тулд нарийвчлан дүн шинжилгээ хийх хэрэгтэй” гэж тэрбээр хэлсэн байна.
Сүүлийн үед Польшид амь үрэгдсэн Зөвлөлтийн цэргүүд болон Дэлхийн хоёрдугаар дайнд амь эрсэдсэн цэргүүдийн хөшөөг муушааж гутаах нь ихэсчээ. Коммунизмын эсвэл дарангуйлагч өөр тогтолцооны үзэл суртлыг хориглосон хууль Польшид 2017 оноос хэрэгжиж эхэлжээ. Тухайлбал, уг хуульд Зөвлөлтийн үеийн хөшөөнүүдийг буулгах талаар тусгасан байна. Энэ хуульд хамаарах бүх хөшөөг 12 сарын хугацаанд багтаан олон нийтийн газраас зайлуулах ёстой аж. Харин оршуулгын газар болон оршуулсан газрууд энэ хуульд хамаарахгүй байна.
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
Зөв тэд Вуханьбальдын хорих лагерьт олон сая иргэдыг хөнөөж бсан цагаан польшууд шүү дээ зөв
Юу солиороод байнаа аа,наад хорих лагерийнхаа нэрийг зөв биччих.Бухенвальдын концлагерь Польшийн нутаг дээр биш Германы нутаг дээр Эрфурт хотоос холгүйхэн байсан.Buchenwald memorial гээд google-дээд үз.
Харин Пан Пилсудскийн Польшууд 1918 онд улаан оросуудыг Варшавын дэргэд бут ниргэсэн нь үнэн,тэр үед тусгаар тогтноод удаагүй,дайн самуунд нэрвэгдсэн Польш улс олзлогдсон улаан цэргүүдийг байтугай өөрийгөө яая гэж байсан үе.1918 онд Улаан оросууд тусгаар тогносон Польш улсад юугаа хийж явсан юм,мэдэх үү?

Зев шдээ, зевлелт улс тэднийг челеелсен шуудээ!
Үнэндээ бол эзлэн түрэмгийлсэн юм шүү дээ хөгшин ухна минь.
Хогын урвагч Польшууд 2 нүүртэй ѳѳрсдийнх тѳлѳѳ амиа ѳгсѳн хүмүүсийн дурсгалыг ядаж хүндлэхгүй новшнууд юмдаа
Польшууд нэг бол германы холбоотон болж нэг бол оросын холбоотон болж цагийн аясыг дагаж амь зууж ирсэн буурай үндэстэн.Одоо германд тал засч оросыг өдөж байна.Цаг нь ирэхээр германыг муушааж орост долигонох болно.Хэцүү л дээ.Манайх харин дэлхийн хоёр аугаа том гүрний дунд оршиж буй ч эднээс арай дээр ёс зүйтэй байгаа нь Их Монгол гүрний улбаа байх.Манай аугаа дээдэс энэ хоёр их гүрнийг байгуулсан түүхэн гавьяатай болохоор тэр биз ээ.
Харин Брест хотод Польшийг амжилттай эзлэн түрэмгийлж хэсэглэн хуваасан ялалтаа тэмдэглэж хийсэн Зөвлөлт-Германы хамтарсан параданд зориулж дурсгалын цогцолбор баривал харин ч нүдээ олсон хэрэг болох биш үү? Зөвлөлтийн талаас корпус командлан захирагч Кривошеин,нацистын Германы талаас хурандаа генерал Гудериан.