Улаанбаатар /МОНЦАМЭ/. Батлан Хамгаалахын сайд Н.Энхболдын урилгаар Монгол Улсад айлчилж буй ОХУ-ын Батлан хамгаалахын сайд, армийн генерал С.Шойгу өнөөдөр /2018.10.18/ тусгай нислэгийн онгоцоор 08.15 цагт газардав.
БХЯ-ны дэд сайд Т.Дуламдорж болон Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга Д.Даваа нар угтаж авав. Айлчлалын бүрэлдэхүүнд ОХУ-ын Батлан хамгаалахын орлогч сайд тэргүүтэй 5 генерал, 14 төлөөлөгч, 12 хэвлэлийн төлөөлөгч багтжээ.
Айлчлалын хүрээнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга М.Энхболд нартай албан ёсны уулзалт хийх бөгөөд Монгол Улс, ОХУ-ын Батлан хамгаалах яам хоорондын цэргийн хамтын ажиллагааг хөгжүүлэх урт хугацааны хөтөлбөрт гарын үсэг зурж хэлэлцээр байгуулна. Мөн манай улсын Батлан хамгаалах салбарт техник, тоног төхөөрөмж хүлээлгэж өгөх бөгөөд нэг өдрийн энэхүү айлчлалын дараа тэрбээр БНХАУ-ыг зорих аж.
С.Мөнхбаатар
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
Мундаг байна .Монголд элэгтэй генерал шүү.амжилт хүсье ганцхан өдөр айлчлах нь
Tsergiin bolovsrolgui shaar hiiz bgaa azlaa medehgui oros tsergii nomnolyg suitgez bgaa damshig gez orosyn tsergihen uzedeg kloun gedeg hochtoi kkkk
"Европ Оросууд" доорд үздэг Желтожопый Шойгуг яаж зүгээр байх вэ.Муулнаа! Гэхдээ магтах нь олон гэж бодож байна.