sonin.mn
МОСКВА. /АиФ/.Оросын банкны салбарын эсрэг АНУ-ын хориг арга хэмжээг худалдааны дайн зарлаж байна гэж үзэж байгаагаа ОХУ-ын Ерөнхий  сайд Дмитрий Медведев “Euronews”-д ярилцлага өгөхдөө мэдэгджээ.
"Иймэрхүү шахалтыг улс орны эдийн засаг даван туулж чадах хэдий ч хориг арга хэмжээний бодлого дэлхийн эдийн засгийн хэв журмыг нурааж байна. Оросын эсрэг чиглэгдсэн кампанит ажлуудын учир шалтгааныг Оросын удирдлага ойлгож байгаа хэдий ч энэ шахалт Оросын эрх баригчдын байр суурьт нөлөөлж чадахгүй” хэмээн тэрбээр ярьсан байна. 
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг