БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нарын ээлжит уулзалтыг зохион байгуулахад Монгол Улс бэлэн байгаа талаар "РИА Новости" агентлагт онцолжээ. Ингэхдээ Монгол Улсын Гадаад хэргийн сайд Д.Цогтбаатарын үгийг эш татсан байна. Монголын эрх баригчид хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байгаатай холбоотойгоор БНАСАУ-ын удирдагчийг эх орондоо албан ёсны айлчлал хийхийг урьсан нь олон улсын анхаарлыг татсан. Умард Солонгос болон Монгол Улсын хооронд 1948 оны аравдугаар сарын 15-нд дипломат харилцаа тогтоосон байдаг. БНАСАУ-ыг байгуулагч, анхны дээд удирдагч Ким Ир Сен Монгол Улсад айлчилж байсан түүхтэй. АНУ-БНАСАУ-ын дээд түвшний дараагийн уулзалтыг ойрын хоёр сард зохион байгуулж магадгүй гэж Америкийн Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын асуудал хариуцсан зөвлөх Жон Болтон урьд нь мэдээлсэн билээ. Уулзалтыг зохион байгуулах хотын жагсаалтад Женев, Улаанбаатар, Пхеньян, Стокгольм хот багтжээ.
Эх сурвалж: Монголын үнэн сонин
Сэтгэгдэл0
Горьд хошногонуудаа
Ullaanbaatariin utaand irehgyi bizee zun bol cn yah be
Угаартуулж алах нь уу Трамд ах, Ким дүү хоёрыг минь?
Угаартуулж алах нь уу Трамп ах, Ким дүү хоёрыг минь?
Ха ха ха
Аюулгүй байдал гэж нэг юм байдаг Том хүмүүсд.Ямар Баттулга Элбэгдорж хоер шиг нохой тоож шиншихгүй бадарчингууд мөнгө царайчлах гэж байгаа биш
УТААНБААТАРТ ХЭРЭГГГҮЙ БАЙХ ОО. ХӨДӨӨ УУЛЗУУЛВАЛ ЯМАР ВЭ. МАЛЧНЫ ХОТОНД.
дахиад л элбэгээгийн ШОУ