sonin.mn
МОСКВА. /ТАСС/. Японы тагнуулын газрын төлөөлөгчид энэ сард Монгол улсад Умард Солонгосын төлөөлөгчидтэй нууц уулзалт хийжээ. Энэ тухай эх сурвалжуудаас иш татан “Киодо” агентлаг мэдээлсэн байна.
Энэ сарын эхээр Улаанбаатар хотод болсон тус уулзалт нь Японы Ерөнхий сайд Шинзо Абэгийн Умард Солонгосын удирдагч Ким Жөн Унтай дээд хэмжээний уулзалт хийх төлөвтэй байгаагаа мэдэгдсэнтэй нь холбоотой байж магадгүй байгаа аж. 
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг