Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Швейцарын холбооны улсын Женев хот дахь Дэлхийн худалдааны байгууллагад өчигдөр зочилж, тус байгууллагын Ерөнхий захирал Р.Азеведотой уулзлаа.
Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улс 1997 онд Дэлхийн худалдааны байгууллагад элссэн, 20 гаруй жил гишүүн нь байгааг дурдаж, энэ салбарын хөгжлийг хэрхэн үзэж байгаа талаар ноён Р.Азеведотой санал солилцож ярилцав.
Мөн дэлхийн эдийн засгийн байдал улс орнуудын дунд үүсээд буй худалдааны зөрчлийн талаар ярилцаж, энэ үед Монгол Улс худалдаа, эдийн засгийн салбартаа ямар бодлого баримтлах талаар санал солилцож, Монгол Улс олон талт худалдааны механизмыг бэхжүүлэх чиглэлийг цаашид ч баримтлахыг нотлов.
Дэлхийн худалдааны байгууллагын Ерөнхий захирал Р.Азеведо Монгол Улс эдийн засаг, зах зээлээ төрөлжүүлэх нь чухал хэмээн уулзалтын үеэр онцолж, үүнээс дутахгүй хүний нөөц бэлтгэх нь чухал тул Монгол Улсаас өнгөрсөн жилд 150 гаруй төрийн алба хаагч Дэлхийн худалдааны байгууллагын урт, богино хугацааны сургалтуудад хамрагдсан талаар дурдсан юм. Мөн тэрбээр ирэх онд Монгол Улсад айлчилж, хамтын ажиллагааны явц, нөхцөл байдалтай өөрийн биеэр танилцах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.
Монгол Улс дэлхийн худалдааны байгууллагын гишүүнээр элсэх хүсэлтээ анх 1991 онд гаргаж, улмаар 1997 оны нэгдүгээр сарын 29-нд тус байгууллагын гишүүнээр элссэн түүхтэй юм.
Энэ байгууллагын гишүүнээр элссэнээр манай улс бусад гишүүн оронтой нэн тааламжтай үндэстний нөхцлөөр худалдаа хийх боломжтой болж, шаардлагатай мэдээллээр чөлөөтэй хангагдах, хоёр талын худалдаанд тулгарч буй асуудалд олон талт механизмыг ашиглах, байгууллагын техникийн туслалцааг авах боломж нээгдсэн байна.
Манай улс тус байгууллагын гишүүнээр элссэнээс хойшх хугацаанд гадаад худалдааны хууль, эрхзүйн орчинг боловсронгуй болгох зорилгоор шат дараалсан арга хэмжээ авч, гадаад худалдаа, түүнтэй холбоотой 30 гаруй хуулийг шинээр болон нэмэлт, өөрчлөлт оруулах замаар шинэчилсний зэрэгцээ үйлдвэрлэл, худалдаа эрхлэгчдэд худалдаа, бизнес эрхлэх илүү таатай орчин бүрдүүлэх, элдэв шат дамжлагыг цөөрүүлэх зэрэг арга хэмжээ авсан байна.
Мөн манай улсад дамжин өнгөрөх тээвэр чухал ач холбогдолтой байдаг тул худалдааг хөнгөвчлөх асуудалд онцгой анхаарч, энэ асуудлаарх хэлэлцээг эхлүүлэхэд ихээхэн хүчин чармайлт гаргасан байна.
Ингээд хэлэлцээрийн үр дүнд Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр бий болж, хэлэлцээрт манай улс 2016 оны арваннэгдүгээр сард нэгдэн орсон юм. Хэлэлцээрийг хэрэгжүүлэх зорилгоор Гадаад харилцааны сайдаар ахлуулсан Үндэсний хороог байгуулан ажиллаж байна.
Сэтгэгдэл0
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИД АМЖИЛТ ХҮСЬЕ.
122.201.25.46 гэгч жанхуугийн баас идэж угаадсыг нь долоогч амь тавьж байна. Эргүү орк оо, өөр чамд хэлэх зүйл алга уу?Үхсэн баасны чинь Ерөнхийлөгч! Чам шиг оркдоо л Ерөнхийлөгч байх даа! АНуус, Оркуудын 30 хувийн санал дээр ард түмний 20 хувийн саналыг өөрийнх рүүгээ уншуулж гарч ирсэн луйварчин. 4-р ангийн боловсролтой, төвд кармааны хулгайч жанхуу бол Монгол улсыг зарчихаад би зараагүй гээд зогсож байх хулгайч. Жанхуу мөнгө тараахгүй өрсөлдөх юм бол Баянхонгорт багийн даргад ч гарч чадахгүй!!!
66.181.167.194 гэгч этгээдийг зөрчлийн хуулиар шалгаад эхэллээ дээ.
Путины хулмасанд мансуурсан хулгайч, луйварчин жанхуу гуай. Гадаад руу улсын мөнгөөр бөх үзэж ханасан бол, хэн ч амьдрахгүй мөхсөн төвд нэртэй майдар гэх хотдоо улсын нэрээр хандив гуйж дууссан бол гай бололгүй огцроод зайлаад өг!
ДААГАНААС БОЛЖ ҮХДЭГГҮЙ ЮМ ШҮҮ. ЧИ ИХ ДАРВАЛЗАЖ БАЙГАА ШҮҮ. ККК
122.201.25.46 гэгч жанхуугийн баас идэж угаадсыг нь долоогч “Даага” амь тавьж байна. Эргүү орк “Даага” аа, өөр чамд хэлэх зүйл алга уу? Би чамд хэд хэлэх гэсэн юм бэ? Чи зүгээр утсаа өгчих, чам шиг эргүү оркыг шонд өлгөж сэмжээр чинь нүүрийг чинь бүтээе. Утсаа өгч чадахгүй бол хоёрын хооронд хүүхэн шиг инээдтэй юм бичихээ больчих! Чиний бичсэнийг уншаад үнэндээ инээд хүрчихлээ!!!
Би хувьдаа бурхан болооч сэтгүүлч Болормааг женко л юу яачихав уу гэж бодоод байдгийм шүү! 122.201.25.46- чи юу гэж хэлэх гээд байна хөө?
Мөн зүхэв ээ. Женкогийн чинь бодит үнэнг хэлээд байгаа юм биш үү наад хүн чинь
Setgetsiin ovchton min ooroo zailchuul yasiin. Eronkhiilogchiin ner khunded denduu khaldaj bna shuu.
66.181.167.194-г шалгаж хуулийн хариуцлага ноогдуулах цаг болсоон.
Бодвол бас л нөгөө Майдар хотдоо бадар барьж гуйлга гуйгаа л байлгүй....өөр юу л ярив гэж нохой ох.