ВАШИНГТОН. /РИА Новости/. Хятад улс ч мөн адил Дунд болон ойрын зайн тусгалтай пуужингуудыг устгах гэрээнд нэгдэх ёстой гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ.
Трампын хэлснээр, Орос болон Хятад “ухаан суух хүртэл” АНУ цөмийн зэвсгийнхээ тоог нэмэгдүүлэх болно.
“Бид хэнээс ч илүү их мөнгөтэй. Тэднийг “ухаан суух хүртэл” бид энэ зэвсгийг бүтээсээр байх болно. Харин тэд ухаан суух үед бид хянамгай байж, цөмийн зэвсэг бүтээхээ зогсооно. Ингэхдээ зөвхөн зогсоогоод зогсохгүйгээр тоог нь хорогдуулна. Бид үүнийг баяртайгаар хийх байсан. Гэвч тэд гэрээнд хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна” гэж Трамп хэлжээ.
Түүний энэ үг нь ОХУ, Хятад төдийгүй “энэ тоглоомыг тоглохыг хүсч буй” улс орнуудын хувьд сүрдүүлэг гэдгийг Трамп нэмж хэлсэн байна. “Ингэж болохгүй. Надтай ингэж тоглох хэрэггүй” гэж АНУ-ын Ерөнхийлөгч мэдэгджээ.
АНУ-ын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын асуудал хариуцсан зөвлөх Жон Болтон урьд нь “Коммерсант” сонинд ярилцлага өгөхдөө, Хятадын нийт баллистик пуужингуудын гуравны нэгээс тал хүртэлх нь Дунд болон ойрын зайн тусгалтай пуужингуудыг устгах гэрээнд хамаардаггүй болохыг мэдэгдсэн байна.
Гэрээг олон талт болгох асуудлыг бүр 2001-2004 онд Жорж Бушийн засаглалын үед хэлэлцсэн байсан гэж Болтон нэмж хэлжээ.
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
АНУ эдийн засаг болон батлан хамгаалах хоёроороо дэлхийд үргэлж тэргүүлсээр байх болно.
delhiin e.ts.e.g urhiin tergvvn baisaar irsen baih ch bolno . baih ch yostoi . ger bvliin dotor 1 ni yanhan arhichin hulgaich ovjin zali hiigeed baival yu boloh uu
Ингээд Орос Америкаас 1000 пуужин илүү устгаад үлгэр дуусваа.Хятадыг Орос шиг тонгорно гэдэг боломжгүй!
АНУ-н нэг нэртэй хүн,-Дэлхий дахин АНУ-г устгахгүй бол АНУ дэлхийг устгах болно гэсэн юм. Монгол улсын эрх ашиг Монгол улсын хилээр хязгаарлагддаг бол АНУ-н эрх ашиг бол бүх дэлхий гэсэн номлол гаргасан улс.Манай улс гэхэд энэ сатанагийн харьяанд байх юм байна.Энэ ариун явдал мөн үү.Тэд их гүрний амбицаа хэвээр хадгалж байгаа ч бодит нөлөөлөл нь өдрөөс өдөрт суларч дэлхий дахины жигшил хараалын бай болчихоод байна.Өөрөө ч дотоод хямрал,ёс суртахууны ялзралд автаад илжирч байна даа.АНУ-н сүйрэх бол сонин биш байна.Харин новшнууд бодит байдалтай эвлэрч чадахгүй бүх дэлхийг хорлочих бий гэж айж байна.
ЧИ АЙХ ХЭРЭГГҮЙ.ТАЙВАН БАЙ.АМЕРИК ЗӨВЛӨЛТИЙГ ЯЛСАН.ХЯТАДЫГ Ч ЯЛНА.
хэн хүчтэй нь захирах бусад нь дагах ийм л заяатай газар бол манай дэлхий. Дэлхийд бүх зүйл зэрлэг бүдүүлэг мөнгө махан биеийг хэт шүтэх мөхлийн замаар явдаг энд оюун ухааныг ч зөвхөн хүчирхийлэлд л ашигладаг. гэгээрэхийг хүсдэг хүн ч байхгүй болсоор
Америкууд 90-д онд Оросыг хоёулаа пуужингаа устгая гэж байгаад Оросууд пуужингаас устгасаны дараа өөрсдөө пуужингаа устгахгүй хулхидчихсан. Одоо АНУ-г хулхидсан пуужингуудаа устгахыг шаардах хэрэгтэй.