sonin.mn
ТУНИС. /Xinhua/. Даваа гарагт Тунисын Ерөнхий сайд Юсеф Чахед болон Францын Гадаад хэргийн сайд Жан-Ив Ле Дриан нар хоёр талын хамтын ажиллагааны 49 сая евро буюу 56.2 сая ам.долларын үнэ бүхий гурван конвенцид гарын үсэг зурсан байна.
Уг конвенцууд нь техник технологи болон соёлын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, үнэт өв санг хамгаалах хийгээд ажлын байрыг бий болгох зэрэг хүрээг хамрах ажээ.
“Франц болон Тунисын найрамдалт харилцааны үр өгөөж болон бүтээлч байдал улам бүр өргөжин тэлсээр байна” хэмээн Тунист айлчилж буй Францын Гадаад хэргийн сайд онцлон тэмдэглээд, терроризм хийгээд хууль бус цагаачлалтай тэмцэж буй Тунисын эрх баригчдад тусламж дэмжлэг үзүүлэхээ мэдэгдсэн байна.
Тунисын засгийн газрын мэдэгдэлд тэмдэглэснээр, энэхүү айлчлал нь өнгөрсөн хоёрдугаар сард Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон тус улсад айлчлах үеэр тохиролцсон ажлуудын биелэл ажээ. 
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг