sonin.mn
БЭЭЖИН. /РИА Новости/. БНХАУ-ын дарга Си Жиньпин 2019 онд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины урилгаар тус улсад төрийн айлчлал хийнэ. Энэ тухай Хятадын Гадаад хэргийн сайдын туслах Жан Ханьхуэй мэдэгджээ.
“Орос, Хятадын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байгаатай холбоотойгоор энэ айлчлалын хүрээнд бид хэд хэдэн арга хэмжээ зохион байгуулна. Айлчлалын үеэр хийх уулзалт, хэлэлцээнүүд хоёр орны харилцааг өргөжүүлэхэд шинэ боломж олгоно гэж үзэж байна” хэмээн тэрбээр хэлсэн байна.
Хятадын дарга Си Жиньпинтэй ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энэ оны арваннэгдүгээр сард Аргентины нийслэл Буэнос-Айрос хотод болох “G20”-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр уулзахаар төлөвлөж байна гэж Оросын ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Антон Вайно урьд нь мэдээлжээ.
Үүний хариуд Си Жиньпин ирэх онд хоёр орны удирдагчдын харилцан айлчлал, уулзалтыг зохион байгуулахад бэлдэнэ гэж мэдэгдсэн байна.
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг