sonin.mn
Засгийн газар хуралдаж, “Тавантолгой” компани “Эрдэнэс Тавантолгой”-н газраас хил даван нүүрс олборлосон байж болзошгүй асуудлыг шалгаж, нягтлах ёстой гэж үзээд ажлын хэсэг байгуулсан. Сангийн сайд Ч.Хүрэлбаатараар ахлуулсан ажлын хэсэг энэ асуудлыг нягталж, шалгаад судалгааны дүнгээ танилцуулсан байна. Шалгалтаар “Тавантолгой” ХХК хил давж, “Эрдэнэс Тавантолгой”-н талбайгаас нүүрс хулгайлсан нь тогтоогдсон.  Олон жилийн өмнөөс эхлээд “Эрдэнэс Тавантолгой”-н талбайгаас нүүрс хулгайлдаг байжээ гэдгийн ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан байна. Учир нь “Тавантолгойн хилээр экспортолсон нүүрсний хэмжээг олборлосонтой нь харьцуулаад үзэхээр экспортоор гаргасан нь их байна” гэсэн юм.  Өөрөөр хэблэл Тавантолгой компани олборлосноосоо их нүүрсийг хилээр гаргаж гадагш зарсан нь тогтоогдсон байна.  Энэ асуудлаар “Тавантолгой” компани, ажнай Д.Бат-Эрдэнэ, Д.Дагвадорж нар тайлбар хийх ёстой.” гэдгийг тэрээр мөн хэлсэн юм. Тиймээс хуулийнханд хандаж, энэ асуудлыг шалгаад “Эрдэнэс Тавантолгой”-г хохиролгүй болгож өг гэдэг шаардлагыг Засгийн газраас тавьж байгаа юм байна.
“Эрдэнэс Тавантолгой” компанийн лицензтэй талбайгаас 268 мянган тонн нүүрс хяналтгүйгээр хилээр гарсан талаар Л.Энхболд гишүүн өнгөрсөн дөрөвдүгээр сард мэдээлэл хийж байсан. Гэтэл дөрвөн сарын дараа буюу 8 сард хийсэн Мэргэжлийн хяналтын байгууллагын хөнд­лөн­гийн маркшейдеруудын хэмжилтээр 340 мянган тонн нүүрс “Эрдэнэс Тавантолгой”-н лицензтэй талбайгаас алга болсон нь тогтоогдсон байдаг. 340 мянган тонн нүүрс гэдэг бол 25 сая ам.доллар буюу 60 тэрбум төгрөг гэсэн үг юм