СӨҮЛ. /ТАСС/. Умард Солонгосоос оргон зугтсан хүмүүст материалын дэмжлэг үзүүлэх хугацааг Өмнөд Солонгосын засгийн газар нэг жилээс гурван жил хүртэлх хугацаагаар сунгана гэж Өмнөд Солонгосын Улс орноо нэгтгэх яам мэдээлсэн байна.
Одоогоор Өмнөд Солонгост ирсэн Умар Солонгосын дүрвэгсэд тус улсад нэвтэрснээсээ хойш нэг жилийн хугацаанд зохих өргөдлөө өгөхгүй бол материалын дэмжлэг авахад хүндрэл учирч магадгүй байгаа аж.
Засгийн газрын мэдэгдсэнээр, өргөдөл өгөх эцсийн хугацааг мэдээгүй өнгөрүүлснээс болж 206 хүн төрийн дэмжлэгийг авч чадаагүй байна. Өмнөд Солонгост Умард Солонгосын иргэн байсан 30 мянган хүн оршин суудаг аж. 
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг