sonin.mn
СӨҮЛ. /ТАСС/. Өмнөд Солонгос болон Умард Солонгосын удирдагчдын өнгөрсөн 9 дүгээр сард гарын үсэг зурсан Пхеньяны тунхаглалыг Өмнөд Солонгосын засгийн газар өнөөдөр соёрхон баталжээ. Энэ тунхаглал нь Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах үйл явцыг хурдасгахад тусална гэж Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин сайд нарын танхимын хуралдааны үеэр үг хэлэхдээ мэдэгджээ.
“Пхеньяны тунхаглал нь Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулахад тус дөхөм болох ба хоёр Солонгосын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд нэмэр болно. Энэхүү хэлэлцээр нь Умард Солонгос дахь хүний эрхийн нөхцөл байдалд бодитой нөлөө үзүүлнэ" гэж тэрбээр хэлсэн байна.
Түүнчлэн Өмнөд Солонгосын төрийн тэргүүн  "хоёр Солонгосын сүүлийн үед хүрч буй тохиролцоонууд нь аюулгүй байдлыг хангаад зогсохгүй зэвсэгт мөргөлдөөний эрсдэлийг арилган хоёр улсын эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулна" гэж онцлон тэмдэглэжээ.
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг