sonin.mn
ПХЕНЬЯН. /ТАСС/. Оросын гадаад хэргийн яамны төлөөлөгчид Умард Солонгосын гадаад хэргийн яамны төлөөлөгчидтэй уулзахаар Пхеньянд айлчилжээ. Энэ тухай Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг мэдээлэв.
“Орлогч захирал Микаэль Агасандян тэргүүтэй Оросын гадаад хэргийн яамны олон улсын байгууллагын департаментын төлөөлөгчид Пхеньянд хүрэлцэн ирлээ” гэж уг мэдэгдэлд дурджээ.
Оросын дипломатчдын айлчлал баасан гараг хүртэл үргэлжлэх аж. Энэ хугацаанд талууд хэд хэдэн уулзалт хийх төлөвтэй байна. 
 
А.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг