sonin.mn
МОСКВА. /RIA Novosti/. Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын үеэрээ өгсөн бүх амлалтаа биелүүлнэ гэж Бразилын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Жаир Болсонару мэдэгджээ.
Тус улсын Сонгуулийн дээд шүүхийн мэдээллээр, саналын хуудсын 97 хувийг тоолсон байдлаар Социал-Либерал намаас нэр дэвшигч хэт барууны үзлийг баримтлагч Болсонару ерөнхийлөгчийн сонгуульд сонгогчдын 55,4 хувийн саналыг авч ялсан байна. Харин түүний өрсөлдөгч Хөдөлмөрчдийн намаас нэр дэвшигч Фернанду Аддад 44,6 хувийн санал авчээ.
“Өгсөн бүх амлалтаа биелүүлнэ. Надад итгэж саналаа өгсөн бүх хүнд баярлалаа. Бид Бразил улс хаашаа явахыг, хаашаа явах ёстойг мэдэж байна. Бидний зорилго улс орны хувь заяаг илүү сайн тал руу өөрчилнө гэдгийг ойлгож байгаа бөгөөд үүнд маш баяртай байна” гэж Болсонару ард түмэндээ хандаж хэлснийг телевизийн “Globo” суваг шууд дамжуулжээ.
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг