sonin.mn
МЕХИКО. /РИА Новости/. Өнгөрсөн ням гарагт Бразилын төрийн тэргүүний сонгуульд ялалт байгуулсан Жаира Болсонаруд Мексикийн Ерөнхийлөгч Энрике Пенья, Аргентины төрийн тэргүүн Маурисио Макри нар баяр хүргэжээ.
Саналын хуудасны 99,83 хувийг тоолсны дараах байдлаар Социал-Либерал намаас нэр дэвшигч Болсонару сонгогчдын 55,17 хувийн саналыг авч сонгуульд ялалт байгуулсан бол түүний өрсөлдөгч Хөдөлмөрчдийн намаас нэр дэвшигч Фернанду Аддад 44,83 хувийн санал авсан байна.
"Мексикийн ард түмэн хийгээд засгийн газрын нэрийн өмнөөс Холбооны Бүгд Найрамдах Бразил улсын ерөнхийлөгчөөр сонгогдсон нь Жаира Болсонаруд баяр хүргэж байна” гэж Пенья Ньето “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.
Харин Аргентины төрийн тэргүүн М.Макри мэдэгдэхдээ “Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсанд нь Жаиру Болсонаруд баяр хүргэе! Хоёр улсын харилцаа хийгээд аргентинчууд болон бразилчуудын сайн сайхны төлөө бид удахгүй хамтарч ажиллахыг хүсч байна” гэжээ. 
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг