БЭЭЖИН. /adelaidenow/. Өмнөд Хятадын тэнгис болон Тайваньтай холбоотой маргаан газар авч байгаатай холбогдуулан байлдааны бэлэн байдалд байхыг БНХАУ-ын дарга Си Жиньпин цэргийн командлагч нартаа анхааруулсан байна.
Түүний Гуанжоу хотод айлчлах үеэрээ хэлсэн үгийг БНХАУ-ын төв телевиз өнгөрөгч амралтын өдрөөр олон нийтэд цацжээ.
“Бид одоогийн бүх нөхцөл байдлыг анхааралдаа авч, эдгээр асуудалтай холбогдуулан яаралтай төлөвлөгөө боловсруулах хэрэгтэй” гэж тэрбээр Хятадын өмнөд нутгийн командлагч нарт мэдэгджээ.
Үүнээс гадна “Xinhua” агентлаг, “БНХАУ-ын дарга Си Жиньпин дайн байлдаанд бэлтгэхийн ач холбогдлыг онцлон тэмдэглэлээ” гэж мэдээлсэн байна.
Си Жиньпиний ингэж мэдэгдсэн нь АНУ болон БНХАУ-ын хооронд үүсээд байгаа маргааныг улам бүр дэвэргэж магадгүй юм.
ОХУ-аас зэвсэг худалдан авч байгаатай холбогдуулан АНУ-ын зүгээс БНХАУ-д хориг арга хэмжээ авсан нь талууд хоорондын маргааныг улам бүр дэвэргэж, БНХАУ-ыг хилэгнэхэд хүргэсэн билээ.
Д.Нямтулга
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
Яана даа Оросын толоологч НУБ дээр бид дайнд бэлдэж байна гэж хэллээ Монголчууд бид бодолтой баймаар шуу
Ямар ч дайн болохгүй,Орос Хятад хоёр зүгээр л сүржигнэж байгаа юм.Ингэж сүрийг үзүүлж дөвчигнөж байгаа нь АНУ,барууны ертөнцийг айлгах гэсэндээ биш дотооддоо ард иргэддээ л зориулсан сурал ухуулга.Хятадын дотоодод шийдхэд тун хэцүү асуудлууд өчнөөнөөрөө байгаа үүнийгээ л нууж дарах гэж тэр.Шинжаан Уйгар,Түвдэд гаднаасаа харахад тайван мэт боловч тэсрэх аюултай,эдийн засгийн өсөлт цаашдаа ч буурахаар байгаа.АНУ,ЕХ-ны улсууд аль дээрээ л stop made in china бодлого бариад үйлдвэр бизнесүүдээ Хятадаас нүүлгэээд эхэлчихсэн,цаашдаа ч Хятадыг чиглэсэн их гүрнүүдийн хөрөнгө оруулалт буурна гэжугаа.
Хэлээ сайжруулахгүй бол болохгүй ээ та...яаг л махчилаад орчуулаад бнаа...сэдэвтэйгээ уялдуулаад ойлговол өөр утгаар хэлсэн шүүдэээ
Хужаа хужаатайгаа байлдвал байлдана л биз
Эртний нэг үнэн үг бий.Муу эр дайнд хөөрнө гэж.Яг дайн гэж юу болохыг огт үзээгүй хөөргөн новш дайн болно гэхээр хийрхэж өвчигнөдөг жамтайг тэгж хэлсэн.Хятад дайнгүй байгаасай гэж бид залбирах ёстой.Орос дайнгүй байгаасай гэж бид залбирах ёстой.Бидэн шиг хоёр супер их гүрнээр хилээ мануулчихаад лалын террористуудыг хараагаад амар тайван амьдарч байгаа улс дэлхийд бараг алга болж.Хөгшин Европод гэхэд тэсэлж дэлбэлж алж хядаад амар суулгахгүй байна.Тэгэхэд бид жаргалдаа ташуураад дайнд хөөрөөд байна. Даян дэлхий энх тайван байх болтугай.
Эртний нэг үнэн үг бий.Муу эр дайнд хөөрнө гэж.Яг дайн гэж юу болохыг огт үзээгүй хөөргөн новш дайн болно гэхээр хийрхэж өвчигнөдөг жамтайг тэгж хэлсэн.Хятад дайнгүй байгаасай гэж бид залбирах ёстой.Орос дайнгүй байгаасай гэж бид залбирах ёстой.Бидэн шиг хоёр супер их гүрнээр хилээ мануулчихаад лалын террористуудыг хараагаад амар тайван амьдарч байгаа улс дэлхийд бараг алга болж.Хөгшин Европод гэхэд тэсэлж дэлбэлж алж хядаад амар суулгахгүй байна.Тэгэхэд бид жаргалдаа ташуураад дайнд хөөрөөд байна. Даян дэлхий энх amgalan baig