Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанд оролцож, Монгол Улсын 2019 оны төсвийн асуудлаар байр, сууриа илэрхийлэв.
Төсөв эцэслэн батлагдаж дуусаагүй байгаа учраас 10-15 хувийн хэмнэлт хийж 80 сая малынхаа түүхий эдийг боловсруулах үйлдвэр барихад зарцуулах нь 165 мянган малчин өрхийнхөө амьжиргааг дээшлүүлэхэд ихээхэн чухал болохыг дахин дахин анхааруулаад гарсан юм.
Өмнө нь уг асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга:
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт албан бичиг илгээсэн юм.
Тухайлбал, дээрх асуудлын хүрээнд 2019 онд манай улсын экспортын бүтээгдэхүүн болох нүүрс, зэсийн үнэ дэлхийн зах зээл дээр өсөж байгаа циклтэй холбогдуулан энэ жил л гэхэд 500 сая ам.долларыг төсвөөс хэмнэж үйлдвэрлэлийг дэмжих боломжтой гэж үзэж буйгаа танилцуулав.
Мөн нэгэнт уул, уурхайн салбар нь эдийн засгийн бодит өсөлтөд нөлөөлөхгүй байгаа тул төсвөөс хэмнэж болох мөнгийг хөдөө, аж ахуйн салбар, хөдөө аж ахуйн салбарын боловсруулах үйлдвэрт зээл хэлбэрээр гаргах нь эдийн засгаа дэмжих бодит алхам болно гэж үзэж буй талаараа бүлгийн гишүүдэд танилцууллаа. Учир нь,
1990 оноос өмнө манай улсын малын тоо 25 сая байхад нэг аж үйлдвэрийн комбинаттай байсан бол өдгөө малын тоо, толгой 80 сая гарсан ч аж үйлдвэрийн комбинат байхгүй байгаа нь хөдөө, аж ахуйн салбар уналтад ороход хүргэсэн тул мал аж ахуйн гаралтай түүхий эдээ боловсруулж, экспортлох үйлдвэр барьж, байгуулах шаардлагатай талаар танилцуулсан юм.
Мөн жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх зориулалттай зээлийг нэр бүхий УИХ-ын гишүүд авсанд шүүмжлэлтэй хандаж, Хөгжлийн банк руу хүүгүй мөнгө гаргаж, түүгээрээ дамжуулан зээл олгох боломжтой талаар танилцуулж, УИХ-ын дарга М.Энхболд төсвөөс 10 хувийн хэмнэлт гаргахыг уриалсан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд 15 хувийн хэмнэлт гаргахыг уриалснаа дахин сануулав.
Сэтгэгдэл0
Монголд малчид шиг эрхэлсэн хүмүүс байдаг юм уу? Татвар төлөхгүй,малынхаа эмчилгээ,тарилага туулга,даатгал хамаг юм аа улсаар даалгана,за малчдын хүүхдүүд бол бас л хамаг юм аа улсаар даалгана,малчид өөрдөө бас л хамаг юм аа улсаар даалгана дээрээс нь хувийнхаа малыг малласныхаа төлөө улсаас тэтгэвэр авна.Эрхлүүлэх тусам улам л арчаагүй болоод байгаа юм биш үү?
Монголчуудыг хагалж ирсэн Оросын суга дахиад л хороо хийж байна.Биднийг малчид малчид бишээрээ талцан хэрэлдэхийг л тэр хүсэж байгаа.Ардчилалд өч төчнөөн хөнгөлөлт эдэлдэг малчдаас захын наймаачид ямар ч ялгаа байх ёсгүй.
Оросын оймс хариуцлагыг нь хүлээхгүй болхоор Монголын Гүйцэтгэх засаглалд тушааж шоудах амархан л даа.
Ман байсан цагт хэзээч бүтэхгүй
3 сая иргэдээ бодоод аж үйлдвэрийн парк, төмөр зам энэ тэр гэж улсаас шулсан мөнгөө төлчих
Ядаж одоо ингэж хэлж бхйгаа нь овоо шдээ.Бид дэмжих хэрэгтэй
MAA daa tushiglej xugjix jinxene xugjliin garts bidend bii shuu dee!!!
Малчидыг бишээ еронхийлегч минь. Улаанбаатарт чигжээстэй байгаа ядуусаа л анхаарах хэрэгтэй. Хаана яасан ийсэн малчид. Тэд чинь уламжлалт аж ахуйгаа маш сайхан авч яваа. Хунээс хоол гуйхгуй. Хэнд ч юуч егехгуй ергуй сайхан амьдарч байгаа шуудээ.
Бүгд я ядарсан малчид биш ээ.Гаднаа өрхийн хүнийхээ тоогоор доод тал нь гурван машин сойчихсон,малаа өөрөө малладаггүй барлаг зарцтай нударган малчид маш олон байна.Одоо хөдөө барлаг хийх хүн олдохгүй нударган малчид хэцүүдэж байгааг баттулга мэдэхгүй байгаа бол муу удирдагч байна.Тиймээс малчдын амьдралыг сайжруулъя гэвэл өрхөд ноогдох малын тоог хязгаарлаж малын хөлийн татвараар зохицуулж мал аж ахуйн суурь болсон бэлчээрийг хамгаалах шаардлагатай.Хөдөөнийхөн одоо хэнээс ч айхгүй мөртлөө мянгат малчны олон малаас сүнсээ зайлтал айж байна.Нүдээ нээ, ерөнхийлөгч өө.