sonin.mn
БЕРЛИН. /RIA Novosti/. Германы Канцлер Ангела Меркель пүрэв гарагт буюу 11 дүгээр сарын 1-нд Украин улсад нэг өдрийн айлчлал хийнэ.
Айлчлалын үеэрээ Меркель Украины Ерөнхийлөгч Петр Порошенко, тус улсын Ерөнхий сайд Владимир Гройсман нартай уулзана. Түүнчлэн Дээд Радын төлөөлөгчид болон оюутнуудтай уулзах төлөвтэй байна. Германы Канцлер Украины удирдагчидтай уулзахдаа, хоёр талын харилцаа болон Донбассын байдлыг зохицуулах Минскийн гэрээний хэрэгжилтийн талаар хэлэлцэнэ.
Өөрийгөө зарлан тунхагласан Бүгд Найрамдах Луганск Ард Улс болон Бүгд Найрамдах Донецк Ард Улсын эсрэг Украины эрх баригчид 2014 оны дөрөвдүгээр сард цэргийн ажиллагаа явуулж эхэлсэн билээ. НҮБ-ын хамгийн сүүлийн мэдээллээр, мөргөлдөөний улмаас 10000 гаруй хүн амиа алдсан байна. Донбассын байдлыг зохицуулах асуудлыг Минскийн холбоо тогтоох бүлэг хэлэлцэж байгаа юм. Тус бүлэг 2014 оны есдүгээр сараас хойш түр эвлэрэх гэрээ зэрэг мөргөлдөөнийг даамжруулахгүй байхад авах алхмуудыг зохицуулсан гурван ч баримт бичгийг батлаад байна. Гэвч түр эвлэрэх гэрээг байгуулсны дараа  мөргөлдөгч талууд хоорондоо буудалцсаар байгаа юм.
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг