sonin.mn
СӨҮЛ. /Xinhua/. БНСУ-ын экспорт 10 дугаар сард 22.7 хувиар өсч, 54.97 тэрбум ам.долларт хүрсэн байна.
БНСУ 1956 оноос хойш экспортын хэмжээгээ бүртгэж, хянаж эхэлсэн бөгөөд энэ үеэс хойших хамгийн их экспорт хийсэн хоёр дахь сар нь энэ оны 10 дугаар сар болжээ. 10 дугаар сард өдөрт дунджаар 2.39 тэрбум ам.долларын экспорт хийсэн байна.
Харин тус улсын импорт 10 дугаар сард 27.9 хувиар өсч, 48.42 тэрбум ам.долларт хүрснээр худалдааны илүүдэл нь 6.55 тэрбум ам.доллар болжээ. Ингэснээр тус улсын худалдааны тэнцэл 81 сар дараалан эерэг гарч байгаа юм.
Үүний зэрэгцээ энэ оны эхний 10 сарын байдлаар БНСУ-ын нийт экспорт 505.3 тэрбум ам.долларын экспорт хийсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 6.4 хувиар өссөн үзүүлэлт ажээ.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: Монцамэ агентлаг